Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг хуулийн дагуу хамгаална
Ардын дээд шүүх, Ардын дээд прокурор өнөөдөр XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганд ажлын тайлангаа өргөн барьж, хянан хэлэлцүүлсэн бөгөөд хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг хуулийн тэгш байдлаар хамгаалах ажил Дээд шүүх, Дээд прокурорын аль алиных нь ажлын тайлангийн анхаарал татсан асуудал байлаа.
Ардын дээд шүүхийн ажлын тайланд: Өнгөрсөн нэг жил Үндэсний шүүхүүд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг хуулийн дагуу хамгаалж, хувийн хэвшлийн эдийн засагт хуулийн дагуу үйлчлэн, шударга өрсөлдөөнийг хамгаалж, хяналт шалгалтаа хатуу хэрэгжүүлэн, хууль бус эд хөрөнгийг царцааж, битүүмжлэн хориглох, эдийн засгийн маргааныг зохицуулах, иргэний хариуцлагын асуудлыг эрүүгийн хариуцлага болгон шилжихээс урьдчилан сэргийлж, аж ахуйн нэгжүүд ажил төрлөө амар тайван эрхэлж, хөрөнгө оруулан, бизнес хийхэд дэмжлэг үзүүлсэн хэмээн онцолжээ.
Ардын дээд шүүхийн ажлын тайланд: Хятадын прокурорын бүх байгууллага өмчийн эрхийн тэгш байдлыг хуулийн дагуу хамгаалж, бизнес эрхлэгчдийн урт удаан аюулгүй, найдвартай байдлыг хангах боломж бүрдүүлэх ёстой хэмээн онцоллоо. Ренчинсоо