Оюуны өмчийн эрхийг хамгаалах хамтын ажиллагаагаа ахиулна

Д.Хүчитбаатар 2019-03-12 15:48:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Оюуны өмчийн эрхийг хамгаалах хамтын ажиллагаагаа ахиулна

Хятад улс оюуны өмчийн эрхэнд халдсан тохиолдолд торгууль ногдуулах тогтолцоо бүрдүүлж, тус салбар дахь олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдийн техникийн хэвийн солилцоо, арилжааны харилцаа холбоог дэмжих замаар нээлттэй эдийн засгийн хөгжилд түлхэц өгнө. Мөн хилийн чанад дахь оюуны өмчийн эрхийг хамгаалахад туслах төв байгуулж, гадаад дахь эрхээ хамгаалах эрчийг нэмэгдүүлэх замаар Хятад улсын оюуны өмчийн эрхийг хилийн чанадад үр ашигтай хамгаална гэж Оюуны өмчийн эрхийн ажил эрхэлсэн үндэсний газрын дарга Шэнь Чанюй 12-нд хэлсэн юм.

Тэрээр: 2018 онд Хятад улсын ашигласан гадаадын оюуны өмчийн эрхийн ашиглалтын зардал 230 гаруй тэрбум юаньд хүрсэн нь 2017 оныхоос 20 гаруй хувиар нэмэгдсэн бол экспортоор гаргасан оюуны өмчийн эрхийн ашиглалтын орлого 37 тэрбум юаньд хүрч, 2017 оныхоос 15 хувиар нэмэгдсэн. XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганд хянан хэлэлцүүлэхээр өргөн барьсан засгийн газрын ажлын тайланд, 2019 онд инновацын салбар дахь олон улсын хамтын ажиллагааг өргөтгөж, оюуны өмчийн эрхийн хамгаалалтаа эрчимжүүлэн, эрхэнд халдсан тохиолдолд торгууль ногдуулах тогтолцоог боловсронгуй болгох замаар зохион бүтээх, техник мэргэжил, судалгааны үр дүнг практикт шилжүүлэх ажлыг ахиулна хэмээн заасан. Мөн саяхан шинээр засвар өөрчлөлт оруулсан "Патентын эрхийн хууль"-ийн төсөлд, зориуд, санаатайгаар бусдын оюуны эрхэнд халдвал дээд тал нь 5 дахин их торгууль ногдуулахаар заасан, мөн "Шошгын тухай хууль"-д шинээр засвар оруулахаар бэлдээд байна. Холбогдох байгууллага энэ жилдээ багтаан шошгыг хянаж шалгах хугацааг 5 сард багтаахаар болгон богиносгохын зэрэгцээ патентын эрхийг хянаж шалгах хугацааг богиносгож, хяналт шалгалтын өртгийг 15 хувиар хэмнэж эхэлнэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ