Эдийн засаг тэнцвэртэй, тогтвортой байна
12-нд Бээжин хотноо Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дэд дарга, Үндэсний статистикийн газрын дарга Нин Жизэ хэлэхдээ: Одоогийн зарим тоо баримтаас үзвэл, энэ оны 1-2-р сард, Хятадын эдийн засгийн эргэлтийн эхлэл ерөнхийдөө тэнцвэртэй, тогтвортой, байдал сайн байна гэжээ.
Мөн өдөр БХАТИХ-ын оны ээлжит чуулганаар нээсэн "Сайдаас ярилцлага авах хором"-ын үеэр Нин Жизэ хэлэхдээ: 1-2-р сард, Хятадын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үндэс суурь тогтвортой, аж үйлдвэрлэл ерөнхийдөө тэнцвэртэй, тогтвортой, үйлчилгээний салбарын үйлдвэрлэл үргэлжлэн нэмэгдлээ. Үүнд мэдээлэл, бизнес зэрэг орчин үеийн үйлчилгээний салбар нэлээд хурдтай өссөн. Мөн Хятадын гадаад худалдаа, гадаад валютын тоо баримт ерөнхийдөөэерэг үзүүлэлттэй байгаа. Өнгөрсөн хоёр сард бараа бүтээгдэхүүний экспорт импортын ерөнхий хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 0.7 хувиар өслөө. Цагаан сарын хүчин зүйлийг эс тооцвол, энэ оны 2-р сарын экспорт импортын ерөнхий хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 10.2 хувиар нэмэгдлээ. Үүнд экспорт 7.8 хувиар, импорт 12.9 хувиар нэмэгдсэн гэжээ.
Сүүлийн жилүүдэд хэрэглээ нь Хятадын эдийн засгийн өсөлтийг дайчлах гол хөдөлгөгч хүчин болсон юм. Энэ оны эхний хоёр сард Хятадын хэрэглээний байдал ерөнхийдөө сайн байжээ. Үүнд үйлчилгээний хэрэглээ нь бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үргэлжлэн хурдтай өсөж, хөдөө тосгоны хэрэглээ нь хотын хэрэглээнээс илүү гарчээ. Ялангуяа бүх талаар уялдан хөгжсөн шинэ хэрэглээ маш хурдтай хөгжсөн. Мөн Хятадын өнөөгийн юмны үнэ, ажил олголт тэнцвэртэй, тогтвортой байж, зах зээлийн урьдчилсан төсөөлөл ерөнхийдөө эерэг байна гэжээ.