​Та шинжилгээгээ өгсөн үү?

2019-03-12 16:34:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

2018 оны сүүлчээр нэгэн өглөө, Шиньжяны өмнөд нутгийн Хотен бүсийн Башлак Бинаму тосгоны иргэн Гүлниса орон нутгийн эрүүл мэндийн шинжилгээний төвд очжээ. Тэрээр ганц цагийн дотор цусны дэлгэрэнгүй шинжилгээ өгч, B хэт авианы шинжилгээ, эмэгтэйчүүдийн өвчин зэрэг шинжилгээг бүрэн хийж дуусгалаа. Гүлиса жил бүр товлосон хугацаандаа шинжилгээ өгдөг, шинжилгээ өгөх нь түүний амьдралын зайлшгүй чухал ажил болсон байна. Тэрээр хэлэхдээ:

Та шинжилгээгээ өгсөн үү?

"Шинжилгээний төв бидэнд сайн үйлчилдэг болохоор шинжилгээний үр дүн үргэлж сайн гардаг. Үүнд их баяртай байна. Одоо манай тосгоны бүх иргэн жил бүр шинжилгээ өгдөг болсон. Уулзах болгондоо: -Та шинжилгээгээ өгсөн үү? гэж асуудаг болсон шүү" хэмээн ярьж байлаа.

ШУӨЗО-ны захиргаанаас 2016 оны 9-р сард бүх иргэдэд үнэ төлбөргүй шинжилгээ хийх төсөл хэрэгжүүлсэн бөгөөд журмын дагуу Шиньжяны хот, хөдөөгийн оршин суугчдад жилд нэг удаа үнэ төлбөргүй эрүүл мэндийн шинжилгээ хийдэг юм. Энэ төслийг хэлэлцэж, эцэст нь хэрэгжүүлэхэд орон нутгийн захиргаа чухал үүрэг гүйцэтгэжээ. ШУӨЗО-ны Эм эмнэлэг, эрүүл мэндийн комиссын орлогч дарга, УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн Илзат Зада хэлэхдээ:

Улс, шянь, жөүгийн УТЗЗ-ийн гишүүд жил бүр өргөн олон ард иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний төслөөр санал санаачилга дэвшүүлдэг. Тухайлбал, сүрьеэ өвчний шинжилгээ, эмчилгээ, орон нутгийн чанартай зарим өвчин, зарим халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар манай УТЗЗ-ийн гишүүд санал санаачилга дэвшүүлсэн юм гэжээ.

2016 онд, бүх иргэдийн үнэ төлбөргүй эрүүл мэндийн шинжилгээний төсөлд 17.5 сая хүнийг хамруулжээ. Ялангуяа эдийн засгийн нөхцөл тааруу Шиньжяны өмнөд нутгийн 4 жөүд энэ төсөл орон нутгийн оршин суугчдын талархлыг хүлээсэн байна. Өрөмч хотын Хятад эмнэлгийн Наньмэнь салбар эмнэлгийн захирал УТЗЗ-ын БХХ-ны гишүүн Юи Тэй хэлэхдээ: Тэр үед ШУӨЗО-ы хэмжээнд эмнэлгийн баг зохион байгуулж Шиньжяны өмнөд нутгаар явж, ард иргэдэд эрүүл мэндийн шинжилгээ хийсэн юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:

Та шинжилгээгээ өгсөн үү?

"Эмнэлгийн баг Шиньжяны өмнөд нутгаар явж эрүүл мэндийн шинжилгээ хийх үед тухайн газрын ард иргэд эрүүл мэндийн шинжилгээ хийлгэхийг маш их хүсэж байсныг мэдсэн юм. Тэр үед өвлийн хүйтэн байсан боловч нэг өдөрт хэдэн зуун хүн шинжилгээ өгөхөөр дугаарлаж байлаа. Манай нэг эмч хэт ядарснаасаа болж ажлын байрандаа ухаан алдан унасан юм. Үүнд эрүүл мэндийн шинжилгээ өгсөн хүмүүсийн сэтгэл хөдөлж байлаа" гэжээ.

Юи Тэй хэлэхдээ: 2016 оны бүх иргэдийн эрүүл мэндийн шинжилгээний явцад зарим хүүхэд төрөлхийн зүрхний гажиг, хорт хавдрыг оношилж, цаг тухайд нь эмчилж байлаа. Уйгар ах Абит шинжилгээний явцад бөөрний хорт хавдартайгаа мэдээд Өрөмчийн хорт хавдрын эмнэлэгт эмчлүүлж, мэс засал хийлгээд бие нь сайжирсан.

Үүний дараа түүний ач охин нь эмнэлэгт ирж талархлаа илэрхийлж байлаа гэжээ. Айда хэлэхдээ:

"Нийт иргэдийг эрүүл мэндийн шинжилгээнд хамруулах үед, миний өвөө бөөрний хорт хавдраар өвчилсөн нь оношлогдсон. Азаар эрт мэдсэн тул тэр даруй хагалгаа хийлгэсэн, эмчилгээ нь тохирч, маш түргэн эдгэсэн юм. Өвөө маань уулзсан болгондоо миний амийг ХКН аварсан шүү, энэ ачийг хэзээ ч мартахгүй гэж ярьдаг” гэжээ.

2018 оны байдлаар, ШУӨЗО-ны захиргааны хэрэгжүүлсэн Нийт иргэдийг эрүүл мэндийн шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах төсөлд 4 тэрбум юань зарцуулж, давхардсан тоогоор 54 сая хүнд эрүүл мэндийн шинжилгээ хийжээ. Мөн, орон нутгуудаар эрүүл мэндийн шинжилгээ авах 2800 цэг ажиллуулж, 6600 гаруй оношилгооны аппарат хэрэгслийг суурилуулан, гацаа суурины эрүүл мэндийн газруудад стандарт хангах түвшний бүтээн байгуулалт хийжээ.

Сүүлийн жилүүдэд, Шиньжяны олон үндэстний иргэд үнэ төлбөргүй шинжилгээнд хамрагдан, өвчтэй бол эрт мэдэж, эрт оношлон, эрт эмчлүүлэх бүрэн боломжтой болсон төдийгүй “шинжилгээ хийлгэмээр байна” гэдэг байсан бол одоо “шинжилгээгээ хийлгэе” гэдэг болж, эрүүл саруул амьдрах үзэл ойлголтыг хүн бүхэн гүнээ ухаарч, олон үндэстний ард түмэн сэтгэл өег, аз жаргалтай аж төрж байна.

Их уншсан

холбоотой мэдээ