Цаг уурын өөрчлөлтийн нөлөөг арилгахад хувь нэмрээ оруулна
11-нд Бээжинд, Экологи, байгаль орчны яамны сайд Ли Ганьже: Хятадын цэлмэг тэнгэрийг хамгаалах дээд хөтөлбөр гаргаж, тохижуулах тогтолцоо үндсэндээ бүрдлээ. 2019 онд, Хятад улс бохирдлыг арилгах ажлаа үргэлжлүүлж, экологийн системийг хамгаалах, сэргээх ажлыг эрчимжүүлэн, байгаль орчинд ээлтэй ногоон аж үйлдвэрлэлийг хөгжүүлж, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн нөлөөг арилгах, биологийн олон янз байдлыг хамгаалах ажилд идэвхтэй оролцоно гэжээ.
Бээжинд болж буй XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганд бохирдлыг арилгах, хүрээлэн буй орчныг хамгаалах асуудал олны анхаарлыг татаж байна. 11-нд Экологи, байгаль орчны яамны сайд Ли Ганьже хэвлэлийн бага хуралд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: Хятадын цэлмэг тэнгэрийг хамгаалах дээд хөтөлбөр гаргасан. Дулааны цахилгаан станцын нүүрстөрөгчийн давхар ислийг хамгийн бага ялгаруулах өөрчлөлт зэрэг чухал ажлууд дорвитой ахиж байна гэжээ.
2019 онд, Хятад улс бохирдлыг арилгах ажлаа үргэлжлүүлж, цэлмэг тэнгэрийг хамгаалах ажлын үр дүнг өргөтгөн, хүхрийн давхар исэл, азотын исэл ялгаруулах хэмжээг 3 хувиар бууруулж, гол бүсийн PM2.5-ыг улам бууруулна. Ли Ганьже: Экологи, байгаль орчны яам ногоон хөгжлийн шинэ замналыг дорвитой ахиулна гэжээ.
"Бохирдлыг арилгах ажлыг тууштай хийнэ. Ногоон үйлдвэрлэл, эко амьдралын хэлбэрийг эрчимтэй ахиулж, экологийн системийг хамгаалах, сэргээх ажлыг эрчимжүүлэн, экологи хүрээлэн буй орчны засан сайжруулах систем, засан сайжруулах чадавхыг орчин үеийн болгох гэсэн гурван гол суурийг бэхжүүлнэ. "Унаган байгаль бол үнэт өв” хэмээх практик иновацын бүтээн байгуулалт өрнүүлнэ. Экологийг дээдлэн, ногоон хөгжлөөр удирдамж болгосон чансаатай хөгжлийн шинэ замналыг хайж, үндэсний хэмжээнд дэлгэрүүлэх, мөрдөх загвар бүрдүүлнэ” гэжээ.
Уур амьсгалын өөрчлөлт нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал хандуулж буй дэлхийн чанартай том сорилт юм. Ли Ганьже хэлэхдээ: Хөгжиж буй хамгийн том орон Хятад улс дэлхийн цаг уурын засаглалд идэвхтэй оролцож байна. 2018 оныг 2005 онтой харьцуулбал, Хятадын нэгж ДНБ-ий нүүрстөрөгчийн ялгаралт 45.8 хувиар буурч, урьд дэвшүүлсэн 2020 он гэхэд 40-45 хувь хүртэл бууруулах зорилтоо урьдчилан биелүүлсэн. Мөн, Хятад улс нүүрстөрөгчийн ялгарлыг үнэлэх системийг эхлүүлсэн. Энэ нь хүлэмжийн хийг багасгах, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Хятад улс уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах үндэсний стратегийг тууштай хэрэгжүүлнэ гэжээ. Ли Ганьже хэлэхдээ:
Нэгд, олон төрлийн нүүрстөрөгч бага ялгаруулах технологийг судлан хөгжүүлж, дэлгэрүүлэхийг дэмжинэ. Хоёрт, нүүрстөрөгчийн зах зээлийн удирдлагын тогтолцоо, дэд бүтцийн бүтээн байгуулалт, чадавхын байгуулалт, хүлэмжийн хийн ялгаруулалтыг үр ашигтай тогтоон барихыг эрчимжүүлнэ. Гуравт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицож, ногоон, нүүрстөрөгч багатай хөгжлийг дэмжинэ. Дөрөвт, дэлхийн уур амьсгалын засаглалд идэвхтэй оролцон, удирдан дайчилж, дэлхийн хэмжээнд нүүрстөрөгч бага ялгаруулах хөгжлийн шинэ боломжийг сайтар хайна. Тавд, эдийн засгийн хөгжлийн шинэ хүчин бий болгож, нүүрстөрөгч багатай хөгжлөөр эдийн засгийн өөрчлөлтийн тэргүүлэх үүрэг, экологи, соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг дэмжих үүрэг, байгаль орчны бохирдлыг засах ажилд зохицох үүргээ сайтар гүйцэтгэж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах талаар чухал хувь нэмэр оруулах ёстой гэжээ.
Дэлхийд биологийн олон янз байдлаар хамгийн баялаг орнуудын нэгийн хувьд, ирэх онд Хятад улс НҮБ-ын "Биологийн олон янз байдлын тухай конвенц"-д оролцогч талуудын XV их хурлыг зохион явуулна. Ли Ганьже хэлэхдээ: Хятад улс биологийн олон янз байдлыг хамгаалах сүлжээг улам сайжруулж, биологийн олон янз байдалд судалгаа, ажиглалт, үнэлгээ хийхийн зэрэгцээ, дэлхийн биологийн олон янз байдлыг хамгаалах ажилд хувь нэмрээ оруулахын тулд олон нийт, аж ахуйн нэгжийн оролцох зам сувгийг өргөтгөнө гэжээ.