​Ашиг шимийг нь ард иргэдэд хүртээнэ

2019-03-12 17:39:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бүх Хятадын ардын төлөөлөгч, Түвдийн Өөртөө Засах Орны Нянчи хотын намын хорооны нарийн бичгийн даргын орлогч, хотын дарга Ванду ХОУР-гийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: Нянчи байгалийн нөөцийг хамгаалахын төлөө "Уурхай олборлохгүй, ойн мод огтлохгүй" байхыг баримтлан, өнөөг хүртэл нэг ч уурхайг олборлоогүй. Экологийн аялал жуулчлалын ногоон хөгжлийн хэлбэрээр эдийн засгийн хөгжлийг дэмжиж, экологийн таатай орчиндоо түшиглэн ард иргэдэд үр шимийг нь хүртээж байна гэжээ.

Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганд засгийн газрын ажлаа тайлагнахдаа: Ногоон хөгжил бол орчин үеийн эдийн засгийн тогтолцооны зайлшгүй шаардлага, бохирдлын асуудлыг шийдвэрлэх үндсэн бодлого юм. Холбогдох байгууламжийг шинэчлэн боловсронгуй болгож, чансаатай хөгжил болон экологийн орчныг хамгаалахыг уялдуулах хэрэгтэй гэжээ.

Нянчи бол Хятадын ТӨЗО-ы зүүн өмнөд хэсэгт оршдог Түвдийн хамгийн нам дор, хамгийн дулаан чийглэг, экологийн орчин хамгийн сайн, олон янзын био нөөцөөр баялаг газар юм. Энд дэлхийн хамгийн бүрэн бүтэн, Хятадын хамгийн том ой хөвч, дэлхийн хамгийн том хавцал Ялусамбуу, Хятадын хамгийн үзэмжтэй оргил Нанькабава, хамгийн үзэмжтэй мөсөн гол Миду зэрэг дэлхийн зэрэглэлийн байгалийн гоо сайхан бүрдсэн "Түвдийн үзэмжит бүс" гэгдсэн юм. Нянчи хотын дарга Ванду: Онгон байгалийн үзэмж, түүх соёлын үзэмж бол Нянчигийн өвөрмөц давуу тал, эдийн засгийн хөгжлийн үндэс суурь юм гэжээ: "Байгалийн үзэмж бол Нянчигийн хамгийн өвөрмөц, давуу тал, Нянчигийн хөл дээрээ тогтох үндэс суурь юм. Энэ тэнцвэрийн нэг талд хөгжил, нөгөө талд экологи байхаар бодоход экологийн хүндийн жин хөгжлөөсөө илүү чухал гэдэг нь эргэлзээгүй юм. Бид удаан хөгжихийг сонгохоос биш, байгаль орчноо эвдэж хэрхэвч болохгүй.”

Экологийн орчныг хамгаалахын төлөө Нянчи эдийн засгийн хөгжлийн үйл явцдаа "Нэгдүгээрт, уурхайг олборлохгүй, хоёрдугаарт, ой хөвчид халдахгүй" байх үзэл баримтлалыг мөрдөн, экологийн орчныг хамгаалах хууль дүрэм боловсруулж, мод тарих зэрэг үйл ажиллагаа өрнүүлэн, ногоон, байгаль орчинд ээлтэй хөгжлийн замаар замнана хэмээн Ванду ярьж байлаа. "Нянчи уул уурхайн нөөц баялаг ихтэй боловч өнөөг хүртэл нэг ч уурхайг олборлоогүй. Нянчигийн ой хөвч өтгөн боловч бид ойн аж ахуйд түшиглэж хөгжихгүй. Бид экологийн орчноо хамгаалан удирдах арга боловсруулж, мод огтолж сүйтгэх, хулгайлах хууль бус үйлдэлд хатуу цохилт өгч, олон аргаар хянан удирдаж, мод огтолж, ойн аж ахуй хөгжүүлэн амьдралаа сайжруулах түүхийг үндсээр нь таслан зогсоосоно. Дээрээс нь хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулж, нутаг усаа ногооруулан, иргэн бүр мод тарих зэрэг үйл ажиллагаа зохиож, өнцөг булан бүрийг өвч ногооруулах зорилт тавин, жил бүр 7000 орчим га газар мод тарьж байна.”

Нянчигийн нурууны аялал жуулчлалын баялаг нөөц, экологийн орчинд түшиглэн, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, аялал жуулчлалыг хөгжүүлэн, ядуурлаас ангижруулж, экологийн орчныг хамгаалах замаар хөгжиж байна. 2018 онд Нянчид аялсан гадаад дотоодын жуулчид давхацсан тоогоор 7 сая 130 мянгад хүрсэн нь 2017 оныхоос 37 хувиар нэмэгджээ. Аялал жуулчлалын орлого 5.9 тэрбум юаньд хүрсэн нь 2017 оныхоос 30 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Аялал жуулчлалын салбарыг тогтвортой хөгжүүлсний үр шимээр ядуу тосгоны оршин суугчид чинээлэг амьдралын замд оржээ. Одоо Вандугийн ярианд анхаарлаа хандуулна уу: "Сүүлийн жилүүдэд бид аялал жуулчлалыг хөгжүүлж, экологийн орчныг хамгаалахыг уялдуулан, аль алийг нь үр дүнд хүргэх замыг хайж олсон. Аялал жуулчлалын дэд бүтцийн бүтээн байгуулалт, нийтийн үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгож, 28 тосгоныг аялал жуулчлал хөгжүүлсэн жишиг болгон байгуулж, аялал жуулчлалыг хөгжүүлэн, ядуурлыг бууруулж, иргэдийн амьдралыг сайжруулан, малчин тариачид гэр буудал зэргийг эрхлэх замаар аялал жуулчлалын салбарт оролцохыг идэвхтэй сурталчилж байна. Улмаар малчин тариачид аялал жуулчлалаас мөнгө олж, ашиг шимийг нь хүртэж байна."

Одоо Нянчи хотод 172 өрхийн 426 хүн ядуу амьдралтай байгаа нь нийт хүн амын 0.33 хувийг эзэлж байна. Аялал жуулчлалын салбар Нянчигийн эдийн засгийн хөгжил, иргэдийн амьжиргааг сайжруулах гол тулгуур хүч болж байна. Бид цаашид байгаль орчноо хамгаалж, ашиг шимийг нь хүртэхийн төлөө хичээн ажиллана гэж Ванду ярьсан юм. Сарантуяа


Их уншсан

холбоотой мэдээ