Зорилт, төлөвлөгөөгөө биелүүлэхийг баталгаажуулах хэрэгтэй

Д.Хүчитбаатар 2019-03-13 10:24:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Зорилт, төлөвлөгөөгөө биелүүлэхийг баталгаажуулах хэрэгтэй

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 12-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы Ардын чөлөөлөх арми, Зэвсэгт цагдаагийн хүчний төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцохдоо: Энэ жил бол чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, "хос зуун жил"-ийн хөгжлийн зорилтын эхний зуун жилийн зорилтыг биелүүлэх чухал жил, мөн Хятадын армийн бүтээн байгуулалтын XIII таван жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, үндэсний батлан хамгаалалт, цэрэг армийн бүтээн байгуулалтын 2020 он хүртэлх хөгжлийн зорилтыг биелүүлэх чухал жил юм. Тиймээс нийт армиараа Хятадын мөрөөдлийг биелүүлж, армиа хүчирхэгжүүлэх зорилтоор XIII таван жилийн төлөвлөгөөний чухал чанар, тулгамдсанчанарыг тодорхой ойлгож, итгэл зоригтой, үүрэг хариуцлагаа дээшлүүлж, товлосон зорилтыг биелүүлэхийн тулд шаргуу хичээл зүтгэл гарган ажиллах хэрэгтэй гэжээ.

Тэрээр: Нэгэнт боловсруулсантөлөвлөгөөний дагуу цэрэг армийн байлдааны бэлтгэл, хүчин чадлыг чухалчилж, батлан хамгаалах, армийн өөрчлөлтийн голгол төслийг сайтар хэрэгжүүлэх хэрэгтэй. Бодлого, тогтолцооны өөрчлөлтийн боломжийг алдалгүй ашиглаж, армийн бүтээн байгуулалт, менежментийн бодлого, тогтолцоог улам боловсронгуй болгон, зорьсон зорилт, төлөвлөгөөгөө биелүүлэхийг баталгаажуулах хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ