Гадаад дотоодын соёлын харилцааг язгуур урлагаар ахиулна

2019-03-13 10:34:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Гадаад дотоодын соёлын харилцааг язгуур урлагаар ахиулна


Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтад соёлын харилцаа үр шимээ өгч байна. Бээжинд болж буй УТЗЗ-ийн БХХ-ны энэ жилийн чуулганд, УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Төвийн урлагийн дээд сургуулийн Ардын дуу хөгжмийн салбарын профессор Лю Юенин сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: Дуу хөгжим бол гадаад дотоодын соёлын харилцааны маш сайн хэлбэр. Ёочин зэрэг Хятадын үндэсний хөгжмийн зэмсэг бол эртний гадаад дотоодын соёлын харилцааны бүтээгдэхүүн билээ. Язгуур урлагийг гадаад дотоодын соёлын харилцааны элч болгож болох юм гэжээ.

Хятадын ёочин, бялар бишгүүр, пийпаа зэрэг олон хөгжмийн зэмсэг эртний Дундад Дорнодын бүсээс "Торгоны зам" зэрэг янз бүрийн замаар Хятадад уламжлагдан ирсэн байдаг.

Лю Юенин: Ёочин бол Иранаас үүсэлтэй, хожим Торгоны замаар Хятадад уламжлагдаж ирсэн, Нэг бүс нэг замын соёлын харилцааны бүтээгдэхүүн юм. Манай хөгжмийн зэмсэг болсноор хөгжимдөх арга барил, зэмсгийн хэлбэр дүрс нь ихээхэн өөрчлөгдөж, хятад онцлог нь давамгайлсан байдаг. Эдгээр ардын хөгжмийн зэмсэг одоо ч гадаад дотоодын соёлын харилцаанд орлуулшгүй их хувь нэмэр оруулж байгаа юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ