АТИХ-ын хэлэлцүүлэгт оролцов
Синьхуа агентлагийн мэдээ: 12-нд, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ли Жаньшү, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төв хорооны нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн Ван Хүнин, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Сахилга бат шалгах төв комиссын намын хорооны дарга Жао Лэжи, ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хань Жэн нар XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы зарим хэлэлцүүлэгт тус тус оролцлоо.
Ли Жаньшү Ниншягийн Хотон үндэстний өөртөө засах орны төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо: Шинжлэх ухааны үндэслэлтэй хууль тогтоох, хуулийг ягштал хэрэгжүүлэх, хууль эрхзүйг шударгаар баримтлах, нийт иргэдээрээ хуулийг мөрдөхийг бүх талаар ахиулж, хуулийн засаглалтай Хятад орныг бүтээн байгуулах тухай намын төв хорооны шаардлагыг нухацтай биелүүлж, иргэн бүрд хууль дүрмийн заалт, хууль хэрэгжүүлэх шийдвэр, хууль эрхзүйтэй холбоотой хэрэг болгоноос шударга ёсыг мэдрүүлэхийг хичээх хэрэгтэй гэж онцолжээ.