Нийт 491 санал хүлээн авав
12-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы Нарийн бичгийн газрын саналын хэсгийн ажилтан сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа: Их хурлын тэргүүлэгчдээс тогтоосон төлөөлөгчид саналаа өгөх эцсийн мөч хүртэл, нийт 491 санал хүлээн авлаа. Эдгээр санал нам ба улсын ажлынчухал талтай нягт уялдсан бөгөөдхууль тогтоох, чухал бодлого стратегийг баталгаажуулах замаар хэрэгжих болно гэжээ.
БХАТИХ-ын Байнгын хорооны нарийн бичгийн дэд дарга, XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы Нарийн бичгийн газрын саналын хэсгийн дарга Гүө Жэньхуа: Анхан шатны бүртгэлээр, төлөөлөгчдийн дэвшүүлсэн 491 саналын ихэнх нь хууль тогтоохявдалтайхолбоотой, энэ талын санал 487 байсан гэжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, саналын хэсэг төлөөлөгчдийн дэвшүүлсэн 8000 шахам санал, шүүмжлэл, санаачлагыг хүлээн аваад байна. Төлөөлөгчдийн анхаарч буй асуудалд голдуу гурван том ажиллагааг шуурхай биелүүлэх, том чухал бүсийн хөгжлийн стратегийг дэмжих, жижиг дунд аж ахуйн нэгжүүд хөрөнгө хуримтлуулахад хүндрэлтэй, үнэтэй байгааасуудлыг зохицуулах, хөдөө тосгоны оршин суугчдын орчныг цэгцлэн, дэд бүтэц, олон нийтийн үйлчилгээний дэд бүтцийн байгуулалтын доголдлыг нөхөх, өндөр настны асрамжийн зах зээлийг нээлттэй болгож, хотын өндөр настны асрамжийн хүндрэлтэй асуудлыг зохицуулах, эмчилгээ, боловсролын өөрчлөлтийг гүнзгийрүүлэн ардын амьжиргааг баталгаажуулан сайжруулах зэрэг багтжээ.