Сургууль эрхлэх нөхцөлийг сайжруулж байна
3-р сарын 5-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы нээлтийн хуралд ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлаа тайлагнахдаа: Үндэстний бүс нутаг, цөөн хүн амтай үндэстний хөгжлийг ихээр дэмжиж, хил хязгаарыг хөгжүүлэн, ардыг баяжуулах үйл ажиллагаагаа гүнзгийрүүлнэ гэжээ.
УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, ТӨЗО-ы Чамдо хотын 1-р бага сургуулийн түвд хэлний багш Даш: Жил бүр улсаас их хэмжээний хөрөнгө гарган зах хязгаар нутгийн үндэстний цөөнхийн нутагт сургууль байгуулах нөхцөлийг сайжруулж байна. Түвдэд сурагчдын хоол хүнс, дотуур байр, сургалтын зардлыг даах боловсролын бодлогыг сайтар хэрэгжүүлснээр, боловсролоор ядуурлаас ангижруулах ажил илэрхий амжилтад хүрсэн гэжээ.
52 настайДаш бага сургуульд 30 шахам жил түвд хэл заажээ. Тэрээр: Чамдо хотын 1-р бага сургууль байгуулагдаад 29 жил болж байна. Анх 8 багш, 108 сурагчтай байсан бол, одоо 155 багш, 2112 сурагчтай болсон. Мөн, хэлний тэнхим, компьютерын тэнхим, номын сан зэрэг орчин үеийн сургалтын дэд бүтэц, тоног төхөөрөмж бүрдсэн гэжээ.
1985 оноос Түвд үндэстний хүүхдэд заавал сурах боловсролыг үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гаргасны үндсэн дээр, малчин тариачны хүүхдүүдийн хоол хүнс, дотуур байр, суралцах зардлыг даах бодлого хэрэгжүүлжээ. 2018 онд, түвд сурагчдын зардлыг даах боловсролын бодлогын нөхөн олговрын стандартыг улам дээшлүүлсэн байна.