Ши Жиньпин дээд шүүх, дээд прокурорын ажлын тайланг сонсов
12-нд, XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган Ардын их хурлын ордонд III бүгд хурлаа хийж, Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын ажлын тайланг сонсож, хянан хэлэлцсэн байна. Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүинин, Жао Лэжи, Ханьжэн, Ван Чишань нар хуралд оролцжээ.
Ардын дээд шүүхийн дарга Жөү Чян 2018 онд хийсэн гол ажлаа 7 талаар тайлагнажээ. Нэгд, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл баримтлалаас сайтар суралцан хэрэгжүүлж, намаас Ардын дээд шүүхэд хэрэгжүүлсэн удирдлагыг баримталсан. Хоёрт, гэмт хэрэгтнийг хуулийн дагуу шийтгэж, ард түмнээ хамгаалан, үндэсний аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг эрс хамгаалсан. Гуравт, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг хэрэгжүүлж, өндөр чанартай эдийн засгийн хөгжлийг баталгаажуулахад үйлчилсэн. Дөрөвт, хүнээр төв болгохыг баримталж, ард түмнээс шүүхэд тавьсан шаардлагыг биелүүлэхийг хичээсэн. Тавд, хууль эрх зүйн тогтолцооны шинэчлэл, ухаалаг шүүхийн бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлж, шүүн таслах тогтолцооны орчин үеийн болох чадавхыг сайжруулсан. Зургаад, намын болон шүүхийн удирдлагыг нухацтай баримталж, ардын шүүхийн хүчирхэг баг бүрдүүлсэн. Долоод,хянан шалгалтыг ухамсраараа хүлээж, шударга ёсны хууль хэрэгжилтийг дэмжсэн хэмээн онцолжээ.
2019 оны ажлын төлөвлөгөөгөө Жөү Чян 5 талаар танилцуулжээ. Нэгд, Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар оюун ухаанаа зэвсэглэж, практикийн дагуу ажлаа ахиулахыг эрс баримтална. Хоёрт, шүүн таслах үүргээ гүйцэтгэж, эдийн засгийн эрүүл, тогтвортой хөгжил, нийгмийн тогтвортой байдлыг хангахад үйлчилнэ. Гуравт, хууль эрхзүй нь хүний төлөө байхыг баримталж, ард түмний сайн сайхан, аз жаргалтай, аюулгүй байдлыг дээшлүүлнэ. Дөрөвт, шинэ эриний өөрчлөлтийг чухалчилж, хууль эрхзүйн тогтолцооны шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлнэ. Тавд, албан ёсны, мэргэшсэн, ажил мэргэжлийн байгуулалтыг түргэтгэж, намын төв хороо, ард түмний сэтгэлд нийцсэн өндөр чанартай шүүх баг бүрдүүлнэ хэмээн онцолжээ. Ренчинсоо