Хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийг ахиулах асуудал анхаарал татаж байна

2019-03-13 16:45:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хувийн хэвшлийн эдийн засгийн эрүүл, чансаатай хөгжлийг хэрхэн ахиулах нь 2019 оны Хятадын хоёр чуулганы хамгийн их анхаарал татсан сэдэв болжээ. УТЗЗ-ийн БХХ-ны гишүүд энэ талаар санал санаачилга дэвшүүлж, хувийн хэвшлийнхэн хөгжлийн хэтийн төлөвтөө итгэл дүүрэн байж, холбогдох бодлого, арга хэмжээг даруй боловсруулж хэрэгжүүлэхийг хүсэж байна.

Дэлхийн ихэнх улс орны бичил жижиг аж ахуйн нэгж хөрөнгө босгоход хүнд, өртөг өндөр байдаг. Хятадын бичил жижиг ихэнх аж ахуйн нэгж хувийн хэвшлийнх учраас энэ оны засгийн газрын ажлын тайланд, энэ ондоо багтаан том банкууд бичил жижиг аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээгээ 30-аас дээш хувиар нэмэгдүүлэх хэрэгтэй гэж маш тодорхой, тогтсон зорилт тавьсан юм. УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Ардчилсан бүтээн байгуулалтын нийгэмлэгийн Төв хорооны даргын орлогч, эдийн засагч Гү Шэнзү: Засгийн газрын энэ оны ажлын тайланд хувийн хэвшил, бичил жижиг аж ахуйн нэгжийн хөгжилд тулгарч буй хүндрэлтэй холбогдуулан зохицуулах бодит арга хэмжээг дурдсан гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Манай орны банк санхүүгийн систем, аж ахуйн нэгжийн өнөөгийн бүтэц зохицол муутай байна. Энэ оны засгийн газрын ажлын тайланд нийгэм, иргэдийн хөрөнгөөр хорооллын банк, хувийн хэвшлийн банк байгуулах замаар жижиг, дунд аж ахуйн нэгжийг дэмжих тухай дурдсан. Тайланд хөрөнгийн зах зээлийн талаар өөр маш чухал нэг зүйлийг дурдсан нь Шанхай хотод биржийн технологи, инновацын тусгай самбар ажиллуулах явдал юм” гэжээ.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид Банк зээл олгох дургүй байгаагийн учир нь тэдэнд итгэлээ нэмэгдүүлэх арга, эрсдэлийг хуваалцах механизм дутаж буй явдал юм гэж зарим хүн үзэж байна. Энэ тухай УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Гүй-Ян хотын дэд дарга Вэй Динмэй хэлэхдээ: Гүй-Ян хот захиргааны чанартай хөрөнгө хуримтлалын баталгааны сан байгуулах замаар энэ асуудлыг зохицуулна.

Бид хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг дэмжих эрч хүчээ нэмэгдүүлж байна. Хотын захиргааны хувьд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж хөрөнгө хуримтлуулахад хүндрэлтэй, үнэтэй байгаа асуудлыг зохицуулахаар дорвитой ажиллаж байна. Одоо бид тусгай сан байгуулж, хувийн буюу жижиг дунд жижиг аж ахуйн нэгжид банкны зээл олгоно. Банкны хувьд ч аюулгүйн баталгаатай болгож, хотын захиргаа тэдэнтэй эрсдэлийг хуваалцдаг болно гэжээ.

Бодлогын дэмжлэгээр, одоо хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг банк санхүүгээр дэмжиж байна. Харин эдгээр хөрөнгө мөнгөний үр ашгийг хэрхэн нэмэгдүүлэх талаар УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Хятадын Ардчилсан бүтээн байгуулалтын нийгэмлэгийн Фүжянь муж дахь комиссын дарга Ү Жымин: Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж улам эрүүлээр хөгжихөд банк санхүүгийн илүү их дэмжлэг авахыг хүсвэл хүчээ гол ажилдаа төвлөрүүлэх хэрэгтэй гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Үнэндээ хөрөнгө хуримтлуулах, зээл авахад хүндрэлтэй байгаа нь тухайн аж ахуйн нэгжтэй бас холбоотой юм. Аж ахуйн нэгж оюун чадавхаа төвлөрүүлэн гол ажил төрлөө амар тайван, сайтар өрнүүлэхийн тулд өрсөлдөх хүчээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Жишээлбэл банк үйлдвэрлэлийн чанартай зээл олговол, түүнийг зөвхөн үйлдвэрлэлд зарцуулах хэрэгтэй. Завших боломж хайж болохгүй. Бодит цогцыг заавал сайтар хийж, гол ажил төрөлдөө л үндэслэх хэрэгтэй. Энэ бол аж ахуйн нэгжийг сайтар эрхлэх үндэс суурь юм" гэжээ.

Хоёр чуулганы үеэр гаргасан олон ашигтай мэдээлэл хувийн хэвшлийн бизнес эрхлэгчдэд урам өгчээ. Тэнгисийн шинжлэх ухаан, технологийн хөгжил, хэрэглээний судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг далайн технологийн Цайхүн Юй ХХК-ийн ерөнхий захирал Ү Шин хэлэхдээ: Технологи инновацын самбар боловсруулахыг хүсэж байна.

Улс орноос технологийн инновацын иймэрхүү самбар боловсруулах нь шинжлэх ухаан, технологийн жижиг дунд үйлдвэрлэлийн тулгамдсан асуудлыг зохицуулна. Үүнийг хийсний дараа, үйлдвэрлэлийн судалгааны гол ажлыг шийдвэрлэж чадна. Энэ бол амин чухал алхам, хөгжлийн эерэг хүчин бүрдлээ гэсэн үг гэжээ.

Тав тухтай жижиг сүлжээ дэлгүүрийн ажилтан Хэтао хэлэхдээ: Бизнесийн орчин сайжирсны улмаас бий болсон таатай байдалд баярлаж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн ирээдүйн хөгжилд итгэлтэй байна. Бид улс орны бодлогын хандлагыг их анхаардаг. Энэ хоёр чуулганаар Худалдааны яам тав тухтай дэлгүүрийн брэндийн сүлжээг хөгжүүлэхээ тодорхой илэрхийлсэн. Эдгээр бодлого биднийг их урамшууллаа. Иймэрхүү үйлчилгээг цаашид хөгжүүлэх урам зоригтой, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хөгжилд итгэлтэй байна гэжээ.   


Их уншсан

холбоотой мэдээ