Олон улсын хамтын ажиллагааны талаар сайд нар ярив

2019-03-13 17:18:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын хоёр чуулганы үеэр, нээлттэй байдлыг өргөтгөж, олон салбар, олон арга замаар олон улсын хамтын ажиллагааг дэмжих асуудал чухал сэдэв болсон юм. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд, зах зээлд орохыг зөвшөөрөхөөс өмнөх иргэний адил хөнгөлөлт үзүүлэх явдлаас худалдааны салбарыг нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засаг болгон байгуулах, оюуны өмчийн эрхийн инновацын хамтын ажиллагаанаас шинжлэх ухаан, технологийн хамтарсан лаборатори байгуулах, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулж, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмыг сайтар зохион байгуулах асуудлыг ойрын өдрүүдэд, Хятадын засгийн газрын сайд нар, хэвлэлийн бага хурал, сайд нарын коридорт, олон улсын хэвлэл мэдээллийнхэнд хандан олон салбарын өрнүүлж буй хамтын ажиллагааны бодит арга хэмжээг танилцуулжээ. Энэ нь нээлттэй байдлаа улам өргөтгөж, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх Хятад улсын шийдвэр зоригийг харууллаа.

Олон улсын хамтын ажиллагааны талаар сайд нар ярив

БХАТИХ-ын байнгын хорооны хууль эрхзүйн ажлын хорооны орлогч дарга Лю Жүньчэнь: Олон улсын хэмжээнд зах зээлд орохыг зөвшөөрсний дараа иргэний адил хөнгөлөлт үзүүлдэг. Харин тус хуулийн төсөлд "зах зээлд орохыг зөвшөөрөхөөс өмнөх иргэний адил хөнгөлөлт" гэдэг нь гадаадын хөрөнгө Хятадын зах зээлд орохыг зөвшөөрөхөөс өмнө гадаадын хөрөнгө оруулагчид болон тэдний хөрөнгөд дотоодын хөрөнгө оруулагчидтай адилхан хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ юм. Ингэснээр өндөр түвшний, чансаатай хөрөнгө оруулалтыг улам чөлөөтэй, хялбар болгох юм гэжээ.

Олон улсын хамтын ажиллагааны талаар сайд нар ярив

Худалдааны яамны орлогч сайд Чянь Кэмин: Бид аливаа хэлбэрийн худалдааг ивээх үзлийг эрс эсэргүүцсээр ирсэн, аюулгүй байдлын арга хэмжээг дураараа хэрэглэж, ердийн хөрөнгө оруулалтын саад тотгор учруулахыг хүсэхгүй. Холбогдох орнуудтай хамт хөрөнгө оруулагчдад нээлттэй, ил тод, бизнесийн таатай орчин бүрдүүлж, нээлттэй хэлбэрийн дэлхийн эдийн засгийг хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.  

Олон улсын хамтын ажиллагааны талаар сайд нар ярив

Үндэсний оюуны өмчийн газрын дарга Шэн Цан-Юй: Оюуны өмчийн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдийн техникийн солилцоо, худалдааны хэвийн харилцааг эрчимжүүлэн, эдийн засгийн нээлттэй хөгжлийг дэмжинэ. Оюуны өмчийн хамгаалалтаа чангатгаж, Хятадын оюуны өмчийн гадаад дахь хамгаалалтыг баталгаажуулахын тулд гадаадад оюуны өмчийг хамгаалах төв байгуулахаар байна гэжээ.

Олон улсын хамтын ажиллагааны талаар сайд нар ярив

Шинжлэх ухаан, технологийн яамны сайд Ван Жыган: Нэг бүс нэг замын холбогдох орнуудын үйлдвэр, эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтарсан лаборатори байгуулахыг дэмжинэ. Филиппин, Индонез зэрэг найман оронтой шинжлэх ухааны парк байгуулах хамтын ажиллагааны төслийг ярилцаж, заримыг нь байгуулж эхэлсэн. АСЕАН, Өмнөд Ази, Арабын орнууд, Дундад Ази, Төв, Зүүн Европ зэрэг таван бүс нутагтай технологи шилжүүлэх индэр байгуулж, Өмнөд Ази, АСЕАН-ны орнуудын залуу эрдэмтдийг зохион байгуулж, Хятадын инновац хөгжлийн танилцуулж, зарим оронтой инновац бүтээх тэмцээн зохион байгуулах зэрэг хамтын ажиллагаа явуулж байна гэжээ.

Олон улсын хамтын ажиллагааны талаар сайд нар ярив

Экологи, байгаль орчны сайд Ли Ганьже: Нүүрстөрөгч багатай янз бүрийн технологийн судалгаа, хөгжлийг дэмжиж, цаг уурын өөрчлөлтийн нөлөөнд зохицуулан ногоон хөгжлийг эрчимжүүлж, арвич хямгач, ногоон, нүүрстөрөгч бага ялгаруулах амьдралын хэв маягт уриална. Дэлхийн цаг уурын засаглалд үргэлжлэн идэвхтэй оролцож, гол үүрэг гүйцэтгэн, дэлхийн нүүрстөрөгч бага ялгаруулах хөгжлийн боломжийг гүйцэд ашиглана гэжээ.

Олон улсын хамтын ажиллагааны талаар сайд нар ярив

Үндэсний спортын газрын дарга Гөү Жүнвэнь: 2022 оны өвлийн олимп, пара олимпын наадамд бэлдэж, Норвеги, Австри, Швейцарь, Швед, Финланд зэрэг 15 оронтой хамтран ажиллаж байна. Манай тамирчид эдгээр улс оронд бэлтгэл хийж, эдгээр улс орны дасгалжуулагчид манай улсад ажиллаж байна. Одоо гадаадын 80 гаруй дасгалжуулагч Хятадад ажиллаж байгаа нь дээд үзүүлэлт юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ