Хуулийн засаглалыг улам баталгаажуулав
Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хянан хэлэлцэж, саналаа өгөх нь Бээжинд хуралдаж буй XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы чухал хөтөлбөр юм. Хятад дахь гадаадын хөрөнгө оруулалтын салбарын үндэс суурийн шинжтэй шинэ хуулийн хувьд, гадныхны анхаарлыг татаж буй энэ хуулийн төсөл гадаадын хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх, ахиулах, хамгаалах, удирдах зэргийг нэгдсэн журмаар тогтоожээ. Бүх Хятадын ардын төлөөлөгчид энэ хуулийн төслийг нарийн хянан хэлэлцэхдээ: Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг боловсруулан хэрэгжүүлэх нь шинэ ээлжийн дээд түвшний нээлттэй байдлыг ахиулахад хуулийн засаглалыг улам баталгаажуулж, дээд түвшний нээлттэй байдлаар чансаатай хөгжлийг ахиулах гэсэн Хятад улсын шийдвэрийг харууллаа гэжээ.
Бүх Хятадын ардын төлөөлөгчид хянан хэлэлцэхдээ: Урьд нийтлэн хэрэгжүүлсэн "Гадаад хөрөнгийн гурван хууль"-тай харьцуулбал, энэ хуулийн төсөл нээлттэй байдлаа өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг ахиулахыг илүү товойлгож, Хятадын онцлог, олон улсын дүрмийн уялдаа холбоог ахиулсан байна. Бүх Хятадын ардын төлөөлөгч, Хонконгийн интернэт сүлжээний тусгай нийгэмлэгийн дарга Хун Вэйминь: Энэ хуулийн төсөл дэх гадаад дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн дүрэм нэгдсэн байх тухай тогтоол эрх тэгш хандах зарчмыг баримталж, тогтвортой, ил тод, төсөөлж болох, шударгаар өрсөлдөх зах зээлийн орчин бүрдүүлэхэд, мөн олон төрлийн аж ахуйн нэгж эрх тэгш оролцоход ашигтай юм гэжээ.