Ши Жиньпин орон нутгийн төлөөлөгчидтэй ярилцав
Ши Жиньпин орон нутагт ажиллах, хоёр чуулганы хэлэлцүүлэгт оролцох болгондоо орон нутгийнхны санал санаачилгыг илүү их сонсдог. Чинээлэг нийгэмд орж чадах эсэхийг хөдөөгийн байдлаас харна гэж тэр үздэг юм. Энэ жилийн хоёр чуулганы үеэр хөдөө нутгаас ирсэн малчин, тариан талбайгаас ирсэн тариачин, нэгэн үзүүрт сэтгэлээр бизнес эрхэлж яваа хувийн хэвшлийн эзэн, ядуу нутгийн төлөөлөл зэрэг бүх салбарын төлөөлөгч Ши Жиньпин даргатай уулзаж, ногоон хөгжил, хөдөө тосгон, инновац, ядуурлыг арилгах зэрэг асуудлаар ярилцдаг юм.
Нэгдүгээр түүх. Ши Жиньпин танай нутагт очмоор байна
-Ши Жиньпин: Танай нутагт очвол яаж явах вэ?
-Оюунбуу:Онгоц, галт тэрэг, авто машины алинаар нь ч явж болно.
-Ши Жиньпин: Танай нутагт очмоор байна.
-Оюунбуу:Бээжингээс нисэх онгоцоор Түнляо буудалд буухад л бид тосоод авна.
ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн хэлэлцүүлгийн үеэр, хөдөө нутгаас ирсэн Оюунбуу Ши Жиньпин даргыг нутагтаа урьсан юм.
Оюунбуу малчдаа дайчлан чинээлэг болгохоор зорьсон тухайгаа илтгэл тавьжээ. Тэрээр таван жилийн өмнө нутагтаа үхэр үржүүлэх хоршоолол байгуулж, тэжээл өвс тарих, үхэр бордох, мал гаргах, мах боловсруулах, зоогийн газар ажиллуулах гээд иж бүрэн үйлдвэрлэлийн гинжин хэлхээ бүрдүүлж, нутаг ус, эргэн тойрныхоо ядуу айлуудыг ногоон хөгжил, чинээлэг амьдралд хөтөлжээ. Ши Жиньпин түүний яриаг сонсоод, танай нутагт очвол яаж явах вэ? гэсэн хөгжилтэй асуулт тавьж, Оюунбууд өөрийн брэндтэй болоорой хэмээн захиад "экологи, хүрээлэн буй орчныг дээдлэн, ногоон хөгжлөөр удирдуулсан чансаатай хөгжлийн шинэ зам хайх нь маш чухал юм" гэжээ.
Түлхүүр үг: Ногоон хөгжил
Ши Жиньпин: Экологи, хүрээлэн буй орчныг хамгаалах бүтээн байгуулалтыг тууштай хийх зорилго тавьж, хэлбэрэлтгүй, сааршгүй хичээн ажиллах хэрэгтэй.Эдийн засгийн хөгжилд бэрхшээл учирсан ч эдийн засгийн өсөлтийн төлөө байгаль орчныг зольж болохгүй. Экологи хамгаалах улаан шугамыг давж хэрхэвч болохгүй.
Хоёр дахь түүх. Хятадын тариачид найман мөрөөдөлтэй
-Ли Ляньчэн: Долоо, ажлын байраар хангах мөрөөдөл. Хэн ч нутаг уснаасаа холажиллахыг хүсдэггүй. Гэр орондоо ойр байхыг л боддог. Найм, байгаль орчны мөрөөдөл. Хөдөө тосгонд эрүүл ахуйн нөхцөл тааруу байгааг өөрчилж, цэлмэг тэнгэр, цэнгэг усыг сэргээнэ.
-Ши Жиньпин: Маш зөв. Ли Ляньчэн та найман мөрөөдлийн тухай ярилаа. Миний хүссэнийг та хэлчихлээ. Би хөдөөгийн ядуу нутгаар явахдаа: -Та нарт юу хэрэгтэй вэ? гэж олонтоо асуудаг. Сая таны ярьсан зүйлс ирээдүйн хөгжлийн тухайөргөн олон тариачин түмний шаардлага, сайн сайхан амьдралын төлөөх мөрөөдлийн илэрхийлэл юм.
Хэнань мужийн хэлэлцүүлгийн үеэр,тариачин Ли Ляньчэнтосгоны ард иргэдийн хоол хүнс, эрдэм ном сурах, эрүүл мэндийн тухай мөрөөдлийг Ши Жиньпиндуламжилсан юм. Энэ бол Хятадын сая сая тариачдын нийтлэг мөрөөдөл билээ. Ши Жиньпин: Сайнсайхан амьдралын төлөөх ард олны мөрөөдлийн тухайд хөдөө тосгоны бүтээн байгуулалтыг тасралтгүй гүнзгийрүүлэхэд"Орчин үеийн хөдөө тосгонд хийж бүтээх зүйл их бий. Хүсэл эрмэлзлээр дүүрэн хөдөө нутаг билээ" гэжээ.
Түлхүүр үг: Хөдөө тосгоныгсэргээн хөгжүүлнэ
Ши Жиньпин: Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ялангуяа үр тарианы хангамжийг баталгаажуулах нь хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх стратегийн тэргүүн чухал үүрэг юм. Хөдөө нутгийн дэд бүтцийг сайжруулж, нийгмийн олон салбарын хөрөнгийг хөдөө тосгоны дэд бүтцийн бүтээн байгуулалтад оруулахыг дэмжинэ. Хот хөдөөгийн оршинсуугчдын өндөр настны асрамжийн даатгалын дүрэм, эмчилгээний үндсэн даатгал, хүнд өвчний даатгалын дүрмийг сайжруулж, эцэг эх нь хотод ажилладаг хөдөөгийн хүүхдүүд, эмэгтэйчүүд, өндөр настны халамжийн үйлчилгээний системийг сайжруулна.Орчин үеийн хөдөө тосгонд хийж бүтээх зүйл их бий. Хүсэл эрмэлзлээр дүүрэн хөдөө нутаг билээ.
Гурав дахь түүх. Зорьсон үйлсдээ үнэнч, ёс зүйтэй байх нь чухал
-Дин Шижүн: Ши Жиньпин дарга 2001 онд Жиньжян хотод болсон гутлын үзэсгэлэн яармагтай танилцах үедээ “бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажуулж, өөрсдийн бие даасан брэндийг хөгжүүлэх хэрэгтэй” гэж надад захиад, яагаад “Аньта”гэдэг нэр сонгосон юм бэ? гэж асуусан юм. “Аньта” гэдэг бол амар тайван байж, нэгэн үзүүрт сэтгэлээр зорьсондоо хүрэх гэсэн утгатай хэмээн би тайлбарлаж билээ.
-Ши Жиньпин: 2001 оноос гутлын үйлдвэр ажиллуулж, үйлдвэрийн чинь цар хүрээ өнөөг хүртэл тасралтгүй өргөжиж байна. Аж ахуй эрхэлж, үйлс бүтээх нь зөвхөн мөнгө, ашгийн төлөө бус, харин зорьсон хэрэгтээ үнэнч, ёс зүйтэй байх нь хамгаас чухал юм.
ХIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы Фүжянь мужийн төлөөлөгч, "Аньта" группийн ТУЗ-ийн дарга, ерөнхий захирал Дин Шижүн: 18 жилийн өмнө байгуулагдсан манай компани анх жижиг үйлдвэр байсан, одоо хувьцааны үнээрээ дэлхийд 3-рт орох спортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуй нэгж болтлоо хөгжсөний гол шалтгаан бол инновац өөрчлөлтөөр үндэсний брэнд бүтээхийг хичээсэнд байгаа юм гэжээ. Үүний сонсоод Ши Жиньпин дарга сэтгэл хангалуун толгой дохиж байлаа.
Түлхүүр үг: Инновац, бизнес эрхлэх, зохион бүтээх
Зорьсон хэргийнхээ төлөөнэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж, ёс зүйтэй байх нь чухал.
Ши Жиньпин: Аж ахуйн нэгжүүдийг шударга, ил тод, хуулийн засаглалтай хөгжлийн орчноор хангаж, эрүүл, тогтвортой хөгжихөд нь ашигтай нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй.
Түлхүүр үг: Тайванийн хоолойн хоёр эргийн уялдаатай хөгжил
Фүжянь бол Тайвань мужтай тэнгисийн хоолойгоор алслагдсан муж юм. Ши Жиньпин дарга Фүжянь мужид 17 жил ажиллаж амьдарсан учраас Тайванийн тухай маш сайн мэднэ. Тэрээр Фүжянь мужийн төлөөлөгчдийн хянан хэлэлцүүлэгт оролцохдоо хоёр эргийн уялдаатай хөгжлийг ахиулах тухай дурдсан юм.
-Ши Жиньпин: Тайваний хоолойн хоёр эргийнхэн эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, эрчим хүч, нөөц баялаг, ажил төрлийн салбарын стандарт зэрэг бүх талаар саадгүй холбогдож, Фүжянь мужийг Тайванийн элэг нэгт ахан дүүсийн эх газарт бизнес эрхлэх чухал бааз, тэргүүн сонголт болгон хөгжүүлэх хэрэгтэй. Эх газрын ард олон ба Тайванийн ахан дүүст адилхан хөнгөлөлт, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ, тэдний дуу хоолойг сайтар сонсож, судлан, тэдэнд хүртээмжтэй бодлого, арга хэмжээг боловсруулах хэрэгтэй. Ер нь хийж болох бүх ажлыг амжуулах ёстой гэжээ.
Дөрөв дэх түүх: Ядууралтай хийх тэмцлийг заавал ялалтад хүргэнэ
Ганьсү бол Хятадын харьцангуй ядуу муж. Ши Жиньпин дарга ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоныхоо дараах эхний цагаан сараар, зориуд Ганьсү мужийн жижиг тосгонд очиж, тэндхийн ядуу иргэдийг эргэсэн билээ. Тэрээр энэ жил анх удаагаа Ганьсү мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцож, БХАТИХ-ын төлөөлөгчидтэй санал бодлоо солилцлоо.
Түлхүүр үг: Ядуурлаас ангижруулна
2020 онд ядуурлаас ангижруулах зорилгоо биелүүлэхэд хоёрхон жил үлдээд байна. Энэ бол хамаг эрч хүчээ зориулах үе. Иймээс уйгагүй хичээн ажиллах хэрэгтэй. Ялалт байгуулахгүй бол цэргээ татахгүй.
Ядуурлаас ангижруулах үүрэг бодит байдалтай салшгүй холбоотой атлаа өндөр стандарт, дээд хэмжүүртэй байх ёстой. Мөн ядуурлаас нэр төдий ангижруулах, стандартыг доошлуулах, дөвийлгөн сурталчилж болохгүй.
Ши Жиньпин: Ядуурлаас ангижруулах зорилгод хүрэхийн тулд, чухал цаг үед улам илүү хичээх ёстой. Нүд хуурсан, хуурмаг ажил хийж болохгүй.