Хэвлэл мэдээллийн ажилтнуудад талархал илэрхийлэв
13-нд АИХ-ын ордонд ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын гишүүн, УТЗЗ-ийн БХХ-ны дарга Ван Ян, УТЗЗ-ийн XIII сонгуулийн БХХ-ны II чуулганы хэвлэл мэдээллийн ажилд оролцсон Ардын өдрийн сонин, Синьхуа агентлаг, Төв радио телевиз, Гуанмин Рибао, Эдийн засгийн өдрийн сонин, Хятадын өдрийн сонин, Ардын УТЗЗ-ийн сонин, Хятадын мэдээний агентлаг зэрэг төвийн гол гол хэвлэл мэдээллийн байгууллага ба Хятадын УТЗЗ-ийн Сэтгүүлийн албаныхан, сурвалжлагч редакторын төлөөлөл,чуулганымэдээлэлд оролцсон хэвлэл мэдээллийн ажилтнуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, талархлаа илэрхийлэв.
Ван Ян: Хэвлэл мэдээллийн байгууллагууд хурлыг сайтар зохион байгуулах тухай Ши Жиньпин даргын зааврын үзэл санааг сайтар хэрэгжүүлж, улс төрийн зөв чиглэл, хурлын бүх талын нэгдмэл холбоос, сонин хэвлэл, интернэт зэрэг олон төрлийн мэдээллийн хэрэгслийг уялдуулан ашиглахыг баримтлан, олон хэлбэр, олон өнцөг, олон давхаргаас ардын УТЗЗ нам ба улсын гол ажил үүрэгт төвлөрөн өөрийн үүрэг хариуцлагаа гүйцэд биелүүлсэн үр дүн, өргөн олон гишүүд төр улсын үйл хэрэгт оролцож буй байдлыг сурталчилж, гол хөг аялгууг магтан сайшааж, эерэг энерги хуримтлуулан, бүх талаар сэтгэл нэгдэн ажилласнаар,чуулган амжилттай хуралдахад чухал хувь нэмэр орууллаа гэжээ.
Ван Ян: Гол гол мэдээлэлийн хэрэгслүүд уламжлан дамжуулах, удирдан дагуулах, нөлөөлөх, итгүүлэх зэрэгдавуу талаа ашиглан, итгэл сэтгэлээ нэгтгэж, Хятадын дуу хоолойг сайтар уламжлан, УТЗЗ-ийн түүхэн үйл явдлыг өгүүлж, ХКН-ын удирдлага дор ардын УТЗЗ санал санаачлагаа дэвшүүлэх, нийтлэг ойлголтоо төвлөрүүлэх хос чиглэлээр хүчин зүтгэж буй бодит үйл ажиллагааг сайтар харуулж, социалист ардчилсан улс төрийн тогтолцооны содон онцлог, шилдэг чанарыг харуулах ёстой гэжээ.