Ши Жиньпинй хэлсэн үгийн талаар халуун яриа өрнүүлж байна

2019-03-14 17:38:41
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ оны Хятадын хоёр чуулганд ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин БХАТИХ-ын төлөөлөгчид, УТЗЗ-ийн гишүүдтэй олонтоо ярилцаж, төрийн үйл хэргийг хамтдаа зөвшилцлөө. Олны анхаарлыг татсан экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, ядуурлаас ангижруулах хүндрэлтэй асуудал, хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах зэрэг сэдвээр Ши Жиньпин дарга төлөөлөгч, гишүүдтэй ярилцсан юм. Ши Жиньпин даргын яриа биднийг улам итгэлтэй болголоо. Түүний хүсэл найдварыг ажил хэрэг болгож, энэ жил улам хичээн ажиллах болно гэж төлөөлөгч гишүүд ярьж байлаа.

Хятад улс экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтад ихээхэн хүч тавьж байна. ӨМӨЗО бол Хятадын умард нутгийн экологийн чухал халхавч юм. Ши Жиньпин XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы Өвөр Монголын төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцохдоо: Экологийг улам сайн хамгаалж, бохирдлыг арилгах ажлыг сайтар хийх хэрэгтэй хэмээн тэмдэглэсэн юм.

"Эдийн засаг бага зэрэг хүндэрснээс болж янз бүрийн төсөл хэрэгжүүлж, эдийн засгаа өсгөхийн төлөө экологийн орчныг сүйтгэн, улмаар экологи хамгаалалтын улаан шугамыг давах гэж оролдож болохгүй. Хятадын эдийн засаг өндөр хурдаар өсөх шатнаас чанартай өсөх шатанд шилжиж буй явцад бохирдлоос сэргийлэх, экологийн орчныг засах нь үсрэнгүй хөгжлөөс илүү чухал юм. Экологийн орчныг улам эрчтэй хамгаалах хэрэгтэй" гэжээ.

Бүх Хятадын ардын төлөөлөгч Гүн Минзү: Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын үндэс суурь тогтворгүй байна, жаахан л сулруулбал дахин сүйтгэгдэж, урсгал сөрсөн завь мэт хойш ухрах болно. Бохирдлоос сэргийлэн хамгаалж, экологийг засан сайжруулахад өөр хялбар арга байхгүй. Ши Жиньпин даргын онцолсны дагуу зориг тэвчээр заан бэрхшээлийг даван туулах хэрэгтэй гэжээ.

Ядуурлаас ангижруулах шуурхай ажиллагаа, хөдөө тосгоны хөгжил дэвшил бол Ши Жиньпиний хамгийн их анхаарч буй үйл хэрэг юм. Тэрээр БХАТИХ-ын Хэнань мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо, хөдөө тосгоны хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх "Хөдөө аж ахуйн, хөдөө тосгон, тариачин"-ы ажлыг хуваарилсан юм. Ши Жиньпин: Хөдөө аж ахуйн чухал бүтээгдэхүүн, ялангуяа үр тарианы хангамжийг баталгаажуулах нь хөдөө тосгоны хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх тэргүүн чухал үүрэг юм. Мөн хөдөө аж ахуйн хангамж, бүтцийн чанартай өөрчлөлтийг ахиулж, хөдөө тосгоны дэд бүтцийн дутагдлыг нөхөн, хөдөө тосгоныг үнэнхүү сайжруулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ чадварлаг боловсон хүчин, газар шороо, хөрөнгө мөнгө зэрэг хүчин зүйл хот хөдөөгийн хооронд хос чиглэлээр эрх тэгш солилцох ёстой гэжээ. УТЗЗ-ийн БХХ-ны гишүүн, Гуандүний Санхүү эдийн засгийн их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийн дэд захирал Лү Шяомин: Ши Жиньпин даргын хэлсэн үг хөдөө тосгоны хөгжилд тодорхой чиглэл зааж өгсөн гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Хөдөө тосгоны хөгжлийн зарим асуудлыг оновчтой илрүүлж, тодорхой чиглэл зааж өгчээ. Хөдөө тосгоны хөгжил дэвшлийн явцад тохиох хүндрэл бэрхшээл ч Ши Жиньпин даргын хэлсэн үгэнд багтсан байна. Түүний заавраар хөдөө тосгон зайлшгүй хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Хятадын 800 гаруй ядуу шяний 50 хувь нь ядуурлаас ангижраад байна. Ядуурлаас ангижруулах тэмцэлд заавал ялалт байгуулах ёстой. Ядуу шяниуд ядуурлаас ангижирсны дараа эрч хүчээ сулруулж болохгүй, үлдсэн ядуу хүн амыг ядуурлаас ангижруулах асуудлыг үргэлжлүүлэн хийх хэрэгтэй гэж Ши Жиньпин дарга хэлсэн юм.

Хувийн хэвшлийн эдийн засгийн чансаатай хөгжлийг хэрхэн ахиулах нь энэ оны хоёр чуулганы анхаарал татсан асуудал байлаа. Ши Жиньпин дарга Фүжянь мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцохдоо: Хувийн хэвшлийн эдийн засгийн хөгжлийг дэмжиж, удирдан дайчлах бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэн, төрөл бүрийн өмчит аж ахуйн нэгжид шударга, ил тод, хуулийн засаглалтай хөгжлийн орчин, аж ахуйн нэгжийн эрүүл хөгжилд ашигтай, таатай уур амьсгал бүрдүүлж өгөх хэрэгтэй. Мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн инновацтай хөгжлийг дэмжих хэрэгтэй гэжээ. УТЗЗ-ийн БХХ-ын гишүүн Ви Миндэ хэлэхдээ: "Ши Жиньпин дарга бизнесийн таатай орчин бүрдүүлэх тухай олонтоо дурдсанд их баяртай байна. Бизнесийн орчныг сайжруулахын тулд юуны өмнө шударга өрсөлдөх хэрэгтэй, дараа нь ил тод байх ёстой. Жишээлбэл засгийн газрын хянан баталж байгаа үйл явцыг интернетээс тодорхой олж мэддэг болгох хэрэгтэй гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ