Гадаадын хөрөнгө оруулалтын хууль батлав
ХОУР-гийн мэдээ: 15-нд XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган Бээжинд хаалтаа хийж, Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг баталлаа.
Тус хууль 6 бүлэг, 42 заалттай, гадаадын бизнесмений хөрөнгө оруулахыг зөвшөөрөх, дэмжлэг үзүүлэх, хамгаалах, удирдах зэрэг талаар нэгдсэн тогтоол баталж, Хятадын шинэ хэлбэрийн гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн тогтолцооны үндсэн бүдүүвчийг тогтоосон нь гадаадын хөрөнгө оруулалтын салбарт удирдамжийн чанартай суурь хууль болсон байна.
Хятад улс 1970-аад оны сүүлчээр өөрчлөлт хийж нээлттэй байх бодлого хэрэгжүүлж, гадаад дотоодын хамтран хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн хууль, гадаадын хөрөнгийн аж ахуйн нэгжийн хууль, гадаад дотоод хамтран эрхлэх аж ахуйн нэгжийн хууль зэргийг баталсан юм.
Гадаадын хөрөнгө оруулалтын хууль баталсан нь хууль тогтоож, өөрчлөлт нээлттэй байдлыг үргэлжлүүлэх Хятад улсын шийдвэр зоригийг харууллаа. Тус хууль гадаадын хөрөнгө оруулалтын хууль ёсны эрхийг хамгаалахад тустай төдийгүй Хятадын гадаадад нээлттэй байдал, эдийн засгийн чансаатай хөгжлийг ахиулна гэж олон нийт үзэж байна.