XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган өндөрлөв
Өнөөдөр буюу 15-нд Бээжин хотноо XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган бүх хөтөлбөрөө дуусгаж амжилттай өндөрлөлөө. Ши Жиньпин, Ли Кэчян, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн, Ван Чишань зэрэг хурлын тэргүүлэгчид хаалтын хуралд оролцсон байна.
Хурлын 2974 төлөөлөгчөөс 2948 хүн оролцож, 26 хүн оролцоогүй, хуралд оролцсон хүний тоо хуульд заасан шаардлагад нийцжээ. 9 цагийн үед, хурлын тэргүүлэгчдийн байнгын болон гүйцэтгэх тэргүүлэгч Ли Жаньшү хурал эхэлснийг зарласан юм.
Санал хураалтын дүнд засгийн газрын тайлан, 2018 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн байдал ба 2019 оны улс ардын эдийн засаг, нийгмийн хөгжлийн төлөвлөгөө, 2018 оны төвийн болон орон нутгийн төсвийг хэрэгжүүлсэн байдал, 2019 оны төвийн болон орон нутгийн төсөв, БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайлан, дээд шүүхийн ажлын тайлан, дээд прокурорын ажлын тайлангийн тухай XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы шийдвэрийг баталж, гадаадын хөрөнгө оруулалтын хууль, XIII сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны гишүүн Жан Рүншүний албан тушаалаасаа огцрох өргөдлийг БХАТИХ-ын байнгын хороо хүлээж авахыг нотлох тухай XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганы шийдвэрийг батлав.
Хурлаар бүх хөтөлбөрөө дуусгасны дараа Ли Жаньшү үг хэлсэн юм. Тэрээр 9 цаг 29 минутад БНХАУ-ын XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган өндөрлөснийг зарлалаа. Чуулган төрийн дууллын сүр жавхлантай аялгуун дор бүрэн дүүрэн өндөрлөсөн байна.
Урьхан