​Цөмийн зэвсэггүй болгох асуудлыг тууштай дэмжинэ

2019-03-15 12:02:49
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Цөмийн зэвсэггүй болгох асуудлыг тууштай дэмжинэ

15-нд Бээжинд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян: Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгохыг гуйвшгүй дэмжиж, Солонгосын хойг энх тайван, тогтвортой байхыг хүсэж байна. Солонгосын хойгийн асуудлыг зөв шийдэх нь хоёр Солонгос төдийгүй бүс нутаг, дэлхий нийтэд ч ашигтай юм гэжээ.

Цөмийн зэвсэггүй болгох асуудлыг тууштай дэмжинэ

Тэрээр гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулахдаа: Солонгосын хойгийн асуудал бол нарийн ээдрээтэй, олон жил даамжирсан асуудал учраас түргэн шийдэгдэхгүй нь мэдээж. БНАСАУ, АНУ-ын төрийн тэргүүн нар Ханойд уулзах үеэр үргэлж харилцаатай байхаа илэрхийлсэн. Харилцаатай байх нь огт харилцахгүй байхаас хавьгүй дээр юм. Талууд хүлээцтэй, ухаалаг байж, нөхцөл боломж, гол нь өнөөгийн энэ ивэхтэй байдлыг ашиглан, яриа хэлэлцээгээ эрчимжүүлэх хэрэгтэй. БНАСАУ, АНУ яриа хэлэлцээгээ гүнзгийрүүлж, дэлхийн нийтийн хүссэн үр дүнд хүрэхийг бид хүсэж байна гэжээ.

Цөмийн зэвсэггүй болгох асуудлыг тууштай дэмжинэ


Их уншсан

холбоотой мэдээ