Дэлхийн эдийн засгийг тогтворжуулагч байсаар ирлээ, байх ч болно

2019-03-15 12:27:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхийн эдийн засгийг тогтворжуулагч болно

15-нд Бээжинд, ерөнхий сайд Ли Кэчян хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Хятад улс зах зээлийн хөгжлийг эрчимжүүлж, гол зах зээлийн үүсгэн байгуулах чадавхыг дайчилбал эдийн засгийн эргэлтээ зүй зохистой хэмжээнд барьж, чансаатай хөгжлийг ахиулж чадна. Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийг тогтворжуулагч болж ирлээ, байх ч болно гэжээ.

Тэрээр Ройтерс агентлагийн сэтгүүлчийн асуултад хариулахдаа: Хятадын эдийн засаг үнэхээр буурах дарамттай тулгарсан, гэхдээ одоо дэлхийн эдийн засгийн өсөлт ч удаашраад байна. Сар гаруйн хугацаанд, олон улсын нэртэй хэдэн том байгууллага дэлхийн эдийн засгийн өсөлтийг урьдчилсан байдлаар даруухан төсөөлсөн байна. Хятад улс эдийн засгийн өсөлтөө урьдчилан төсөөлөхдөө цаг хугацаагаар хуваан хяналтдаа байлгах арга хэрэглэсэн. Энэ нь өнгөрсөн жилийн эдийн засгийн өсөлттэй холбоотой бөгөөд Хятад улс эдийн засгийн эргэлтээ зохистой хэмжээнээс илүү гаргалгүй барьж чадах тухайгаа зах зээлд хандан найдвартай дохио өгч буйг харуулж байгаа юм гэжээ.

Дэлхийн эдийн засгийг тогтворжуулагч болно

Тэрээр: Буурах шинэ дарамтын өмнө, тоо хэмжээг хөөцөлдөн, уужуу бодлого барьж, мөнгөн дэвсгэртийг хэмжээнээс давуулан тарааж, алдагдлын хэмжээг ихээхэн нэмэгдүүлэх зэрэг арга хэрэглэж болох боловч энэ нь сөрөг үр дагавартай учраас энэ замыг сонгохгүй хэмээн онцолжээ.

Ли Кэчян: Энэ жил тогтворгүй хүчин зүйл багагүй байгаа тул бид бодлогын орон зай үлдээсэн юм. Жишээлбэл: Энэ жилийн алдагдлын хэмжээг 0.2 нэгжээр дээшлүүлсэн нь олон улсын журам 3 хувийн сэрэмжийн шугамаас хэтрээгүй. Мөн хадгаламжийн нөөцийн хэмжээ, ашгийн хэмжээ зэрэг тоо хэмжээ, үнэ ханшийн хэрэглүүрийг ашиглан, бодит эдийн засгийг улам үр ашигтай дэмжиж болно. Ямар ч нөхцөлд өнөөгийн байдалдаа тулгуурлан, Хятадын эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг баталгаажуулна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ