Хятад, Америкийн худалдааны зөвшилцөл үргэлжилж байна

2019-03-15 12:45:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Америкийн худалдааны зөвшилцөл үргэлжилж байна

Хятад, Америкийн харилцааны урагшлах хандлага өөрчлөгдөөгүй. Хятад, Америкийн худалдааны зөвшилцөл үргэлжилж байна. Зөвшилцөл үр дүнд хүрч, харилцан ашигтай хамтдаа ашиг хүртэхийг Хятадын тал хүсэж байна гэжээ.

Тэрээр: Хятад, Америк дипломат харилцаа тогтоосон 40 жилийн турш, хоёр орны харилцаа урагшилсаар, баялаг үр дүнд хүрсэн юм. Энэ үйл явц ээдрээ ихтэй, бэрхшээлтэй байсан ч урагшлах ерөнхий хандлага өөрчлөгдөөгүй. Хятад, Америк өргөн хүрээнд нийтлэг ашиг сонирхолтой, хамтын ашиг сонирхол нь санал зөрөлдөөнөөс хавьгүй илүү юм. Хятад, Америкийн тогтвортой харилцааг баталгаажуулах нь хоёр талд төдийгүй дэлхий нийтэд ашигтай гэжээ.

Хятад, Америкийн худалдааны зөвшилцөл үргэлжилж байна

Хятад, Америк дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн хувьд хэдэн арван жилийн турш хамтын ажиллагаагаа хөгжүүлж, салшгүй холбоотой болсон юм. Энэ хоёр эдийн засгийг зориуд салгахыг оролдож буй нь бодит байдалтай нийцэхгүй, бүтэхгүй хэрэг билээ. Хамтран ажиллахаас биш сөргөлдөхгүй, харилцан хүндэтгэж эрх тэгш харилцан ашигтай байх зарчмын дагуу эдийн засаг, худалдааны харилцаа зэрэг Хятад, Америкийн харилцааг ахиулах ёстой. Ингэж байж хоёр ард түмэнд үр шимийг нь хүртээж чадна. Хятад, Америкийн ард түмэнд санал зөрөлдөөнөө тогтоон барих оюун ухаан, хүч чадалтай байж, дэлхийн хандлагад нийцсэн Хятад, Америкийн харилцааг баталгаажуулж, эрүүлээр хөгжүүлнэ гэжээ.

Хятад, Америкийн худалдааны зөвшилцөл үргэлжилж байна

Их уншсан

холбоотой мэдээ