​Худалдааны орчны өөрчлөлтийг гүнзгийрүүлнэ

2019-03-15 13:09:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

15-нд ерөнхий сайд Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзахдаа: Хятадын засгийн газар худалдааны орчныг зах зээлийн болгох,хуулийн засаглалтай болгох өөрчлөлтийг гүнзгийрүүлж, өөрчлөлтийн үр дүнг бодит үйл ажиллагаа, арга хэмжээгээр баталгаажуулна гэжээ.

Тэрээр: Өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн турш, Хятадын хөгжил асар их амжилтад хүрч,сая сая ард иргэддээ үр шимийг нь хүртээсэн юм. Худалдааны орчныг сайжруулахад засаглалыг цомтгож, эрхийгдоод шатанд шилжүүлэн,тогтолцооны чанартай тохируулалт хийх ёстой. Эрхийг эрх тэгш шилжүүлнэ, харин төрөл хувааж гадуурхаж болохгүй. Батлан зөвшөөрөхшат дараалал, лиценз олгох цаг хугацааг цомтгож буй нь бүх төрлийн аж ахуйн нэгжид адил тэгш хандаж буй хэрэг юм. Зөвшөөрөл олгоход эрх тэгш байж, хяналт удирдлагын шударга байдлыг баталгаажуулахын аль алиныг чухалчилна. Хяналт удирдлагынявцад дүрэм тогтоолыг ил тод болгож,хяналтад буй хүмүүст юу хийвэл зохистой эсэхийгойлгуулах ёстой. Сонголттой, дур зоргоор хянан удирдаж болохгүй гэжээ.

Ли Кэчян: Бусад орны мэдээллийг цуглуулахыг аж ахуйн нэгжид шаардах нь Хятадын хуульд нийцэхгүй, Хятадын арга барил биш юм. Одоо ийм зүйл байхгүй,ирээдүйд ч байхгүй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ