Татвар хураамжийг бууруулах үр шимийг ард түмэнд хүртээнэ
15-нд Бээжин хотноо ерөнхий сайд Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчдэд хандан хэлэхдээ: Засгийн газар ашгийг аж ахуйн нэгж, ард түмэнд хүртээх ёстой. Татвар хураамжийг их хэмжээгээр бууруулахын бодит үр шимийг зах зээлийн салбаруудад олгох ёстой гэжээ.
Тэрээр: Татвар хураамжийг бууруулах цар хүрээг өргөжүүлэх нь боловсруулах аж үйлдвэр зэрэг үндсэн ажил төрөл, хамгийн ихээр ажлаар хангаж буй жижиг дунд аж ахуйн нэгжийг хамарч байгаа нь санхүүгийн нөөц бий болгож буй хэрэг юм. Үүнээс гадна, иргэдийн орлогын хуваарилалтын бүтцэд зохицуулалт хийх нь бас нэг төрлийн өөрчлөлт юм. Ерөнхий хандлагаас үзвэл, бодит эдийн засаг, аж ахуйн нэгжид үр ашиг хүртээх нь тэдний орлогын хуваарилалтын үр ашгийн харьцлыг нэмэгдүүлж буй хэрэг юм. Ингэснээр хөдөлмөр эрхлэлтийг дайчилж, хөдөлмөр эрхлэлтээр иргэдийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой болно гэжээ.
Татвар хураамжийг бууруулах эрч хүчээ өргөжүүлэх нь санхүүгийн орлогыг бууруулах боловч иргэдийн амьжиргаа зэрэг гол салбарын зарлагыг нэмэгдүүлэхээс биш бууруулахгүй байх болно. Үүний төлөө засгийн газар олон нийтийн төсвийн ерөнхий ба удирдлагын зардлыг хумих төдийгүй зарим санхүүгийн байгууллага, төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн ашиг төрийн санд орохыг нэмэгдүүлж, урт хугацаанд хуримтлагдсан нөөцийг эргүүлэн авчирна. Ингэснээр санхүү нь илүү тогтвортой болно гэж Ли Кэчян онцолжээ.
Ренчинсоо