Шинээр 11 сая хүнийг ажлын байртай болгоно

2019-03-15 13:34:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинээр 11 сая хүнийг ажлын байртай болгоно

15-нд төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчдэд хэлэхдээ: Ажлын байрны хангамж эдийн засгийн үзүүлэлтээс шууд хамааралтай байдаг. Хятад улс энэ жилээс ажлын байраар хангах асуудлыг анх удаа төсөв санхүүгийн бодлого, валютын бодлогын хамт макро бодлого болгон авч үзэж, хот, суурин газарт шинээр 11 сая хүнийг ажлын байртай болгоно гэжээ.

Шинээр 11 сая хүнийг ажлын байртай болгоно

Тэрээр: Орчин үеийн болох явцад ажил олголт хүндрэлтэй асуудал байсаар ирсэн. Хятадын засгийн газар нийгмийн чухал бүлгийн ажлын байрыг баталгаажуулах, хөдөлмөр хүч ихээхэн шаарддаг аж ахуйн нэгжүүдэд бодлогын хөнгөлөлт үзүүлэх зэрэг цогц арга хэмжээ авч байна гэжээ.

Шинээр 11 сая хүнийг ажлын байртай болгоно

Хятадад хот орж хөдөлмөр эрхэлж буй 280 сая тариачин бий. Тэд олон салбарын гол ажиллах хүчийг бүрдүүлж байна. Тэдний цалин хөлсийг дутааж, саатуулах үзэгдлийг таслан зогсоож, тэднийг хамгаалж, хууль ёсны эрх ашгийг нь баталгаажуулна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ