​Эмчилгээний төлбөрийн 50 хувийг эрүүл мэндийн даатгалд хамруулна

2019-03-15 14:59:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Эмчилгээний төлбөрийн 50 хувийг эрүүл мэндийн даатгалд хамруулна

15-нд Бээжин хотноо ерөнхий сайд Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзахдаа: Энэ онд цусны даралт өндөр, чихрийн шижин зэрэг архаг өвчтэй хүмүүсийн эмчилгээний төлбөрийн 50 хувийг эрүүл мэндийн даатгалд хамруулахын зэрэгцээ хүнд өвчтөний даатгалын нөхөн олговрын стандартыг нэмэгдүүлнэ гэжээ.

Ли Кэчян: Сүүлийн жилүүдэд, Хятад улс бүх иргэдийн үндсэн эм эмнэлэг, эрүүл мэндийн тогтолцоог баталгаажуулах төдийгүй түүний үндсэн дээр, засгийн газар болон оршин суугчид хамтран хүнд өвчтөний даатгалын механизм бий болгосон юм. Энэ нь хүнд өвчтөн, ялангуяа хүнд хэцүү амьдралтай иргэдийн дарамтыг хөнгөлөх чухал арга хэмжээ учраас дэлхий нийтэд сайн үлгэр жишээ болно гэжээ.

Эмчилгээний төлбөрийн 50 хувийг эрүүл мэндийн даатгалд хамруулна

Тэрээр: 2018 онд Хятад улс хавдрын эсрэг 17 төрлийн эмийн үнийг 50 хувиар бууруулж, эм эмнэлгийн даатгалд хамруулснаар, хавдартай өвчтөн ялангуяа хүнд амьдралтай иргэдийн дарамтыг ихээр хөнгөлжээ. Энэ онд хоёр ажлыг хийх шаардлагатай. Нэгд, цусны даралт өндөр, чихрийн шижинтэй өвчтөний амбулаторийн эмчилгээний төлбөрийн 50 хувийг эрүүл мэндийн даатгалд хамруулна. Энэ нь цусны даралт өндөр, чихрийн шижин өвчтэй Хятадын 400 сая хүнд үр өгөөжөө өгнө. Хоёрт, хүнд өвчтөний даатгалын хувь хэмжээ, нөхөн төлбөрийн стандартыг нэмэгдүүлж, хүнд өвчтэй олон хүнд үр ашиг хүртээнэ гэжээ.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ