Нээлттэй байдлаа баталгаажуулна
15-нд Бээжинд төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян: Хятад улс энэ жил шинэ сөрөг жагсаалтыг бүртгэж, оюуны өмчийн хамгаалалтаа эрчимжүүлэн, нээлттэй байдлаа баталгаажуулна гэжэ.
Ли Кэчян: Хятад улс гадаадын хөрөнгө оруулагчдыг зах зээлд орохыг зөвшөөхдөө дотоодын иргэдтэй адил хөнгөлөлт үзүүлж, сөрөг жагсаалтын дүрэм хэрэгжүүлэх тул энэ жил шинэ сөрөг жагсаалтын бүртгэл гаргана. Сөрөг жагсаалтаа цаашид цомхтгоно. Өөрөөр хэлбэл гадаадын хөрөнгө оруулж болох салбар, цар хүрээ улам нэмэгдэнэ. Хятад улс мөн "Оюуны өмчийн хууль"-д засвар оруулж, эрхэнд халдсаныг шийтгэж торгох дүрэм хэрэгжүүлэн, оюуны өмчийн эрх зөрчигдөхгүй байхыг баталгаажуулна гэжээ.
Ли Кэчян: XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулганаар "Гадаадын хөрөнгө оруулалтын хууль"-ийг баталсан нь Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтыг хуулиар хамгаалж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж буйг харууллаа. "Гадаадын хөрөнгө оруулалтын хууль" нь засгийн газрын үйл ажиллагааг стандартчилах, засгийн газрыг хуулийн дагуу ажиллахыг шаардах, засгийн газар тус хуулийг үндэслэн цогц тогтоол, баримт бичиг гаргаж, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалан, мэдээллийн гомдлын механизм нээлттэй, ил тод, үр дүнтэй байхыг баталгаажуулах зэргээр “Гадаадын хөрөнгө оруулалтын хууль”-ийн хэрэгжилтийг баталгаажуулна гэжээ.