Хонконг, Макао, Тайваний хөрөнгө оруулахыг дэмжинэ

2019-03-15 15:15:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хонконг, Макао, Тайваний хөрөнгө оруулахыг дэмжинэ

15-нд Бээжинд, ерөнхий сайд Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчдэд хандан: Хонконг, Макао, Тайваний зүгээс хөрөнгө оруулахдаа саяхан баталсан "Гадаадын хөрөнгө оруулалтын хууль"-ийг ашиглаж болно. Мөн үр ашигтай хэрэгжиж буй дүрэм, тохируулалт, бодит үйл ажиллагаа зэргийг үргэлжлэн хэрэгжүүлэх нь Хонконг, Макао, Тайваний хөрөнгө оруулалтыг татахад ашигтай юм гэжээ.

Ли Кэчян: Хонконг, Макао бол БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс, Тайванийн хоолойн хоёр эрэг бүгд Хятад улсынх, бид Хонконг, Макао, Тайваний хөрөнгө оруулалтыг чухалчилсаар ирсэн. Хонконг, Макаогаас эх газарт хөрөнгө оруулж байгаа хэмжээ бидний хилийн чанадаас татаж буй хөрөнгө оруулалтын 70 хувийг эзэлж байгаа. Бид Хонконг, Макаогийн бие даасан гаалийн бүс, чөлөөт боомтын давуу талыг сайтар дайчлах бөгөөд Тайванийн ах дүү нар эх газарт аж ахуй эрхлэхэд хөнгөлөлттэй боломж нөхцөлөөр хангана гэжээ.

Тэрээр: Төрийн зөвлөлөөс холбогдох хууль дүрэм, бодлогын шинжтэй баримт бичиг батлахдаа, Хонконг, Макао, Тайванийн ах дүү нарын саналыг сонсож, тэдний хууль ёсны эрх ашгийг сайтар хамгаална. Мөн Хонконг, Макао, Тайваний улам их хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ