​Чөлөөт худалдааны бүс байгуулах бүгдэд нь ашигтай

2019-03-15 15:27:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Чөлөөт худалдааны бүс байгуулах бүгдэд нь ашигтай

15-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян: Худалдааг ивээх үзэл өндийж буй энэ үед Хятад, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны бүс байгуулж, олон салбарт, өндөр түвшний, харилцан ашигтай хэлэлцээр байгуулах нь гурван талд бүгдэд нь ашигтай гэжээ.

Чөлөөт худалдааны бүс байгуулах бүгдэд нь ашигтай

Тэрээр: Хятад, Япон, БНСУ-ын төрийн тэргүүн нарын тогтмол уулзалтын механизм байгуулагдсаны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Хятад улс ээлжит дарга орны хувиар Япон, БНСУ-ын талтай уулзалтын талаар зөвшилцөнө. Үүнд мэдээж чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх талаар ярилцана. Хятадтай худалдаа хийх нь Япон, БНСУ-ны маш их ашигтай ч Хятадын тал шударгаар өрсөлдөн, хэрэглэгчдэд илүү их сонголт бий болгохыг хүсэж байна. Хятад, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны бүс болон Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн аль нь ч эхэлж хэрэгжсэн Хятадын тал баяртай хүлээн авах болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ