​Хятадын эдийн засгийн ирээдүйд итгэл дүүрэн байна

2019-03-15 18:08:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын эдийн засгийн ирээдүйд итгэл дүүрэн байна

15-нд Бээжин хотноо XIII сонгуулийн БХАТИХ-ын II чуулган хаалтаа хийж өндөрлөлөө. Энэ хурлаар засгийн газрын ажлын тайланг баталж, өндөр түвшин бүхий гадаадад нээлттэй байдлыг ахиулах Гадаад хөрөнгө оруулалтын хуулийг баталлаа. Ойрын үед эдийн засаг унах дарамтыг даван туулахад ашигтай, өөрчлөлт нээлттэй байдлыг ахиулах бодлогыг хэрэгжүүлнэ. Хурлын дараа болсон гадаад дотоодын сэтгүүлчдийн хэвлэлийн бага хуралд төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян: Ямар ч шинэ нөхцөлд Хятад улс өнөөгийн байдалдаа тулгуурлан, алсыг харж, эдийн засгийн тогтвортой байдлаа хамгаалан, эдийн засгийн эерэг хандлагаа урт хугацаагаар баталгаажуулна. Хятадын эдийн засаг хэзээд дэлхийн эдийн засгийн тогтворжуулагч байх болно гэжээ.

Мөн өдөр Ройтерс агентлагийн сэтгүүлчийн энэ оны Хятадын эдийн засгийн тухай асуултад Ли Кэчян: Хятадын эдийн засагт үнэхээр буурах дарамт тулгарсан. Одоо дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч байна. Сар гаруйн хугацаанд, олон улсын нэртэй хэдэн том байгууллага дэлхийн эдийн засгийн өсөлтийг урьдчилсан байдлаар даруухан төсөөллөө. Хятад улс эдийн засгийн өсөлтөө урьдчилан төсөөлөхдөө цаг хугацаагаар хуваан, хяналтдаа байлгах арга хэрэглэсэн. Энэ нь өнгөрсөн жилийн эдийн засгийн өсөлттэй холбоотой бөгөөд Хятад улс эдийн засгийн эргэлтээ зохистой хэмжээнээс илүү гаргалгүй барьж чадахаа зах зээлд мэдэгдэж, дохио өгч буй хэрэг юм гэжээ.

Энэ оны “Засгийн газрын ажлын тайлан”-нд, 2019 онд Хятадын ДНБ-ий өсөлтийг 6-6.5 хувь байлгахаар төсөөлж, 2018 оны өсөлтийн хурдаас бага зэрэг бууруулжээ. Ли Кэчян: Хятад улс татвар хураамжийг улам бууруулж, зах зээлд орох стандартыг суллан, шударга өрсөлдөөний орчин бүрдүүлэх зэрэг арга хэмжээ авч зах зээлийн хөгжлийг дайчлан, эдийн засаг унах дарамтыг даван туулж, чансаатай хөгжлийг ахиулна гэжээ.

Хэвлэлийн бага хуралд Ли Кэчяны өөрчлөлтийн асуудлыг олонтоо ярьж, Хятадын засгийн газар зах зээлийн өөрчлөлтийн хандлагыг баримталж, зах зээл, хууль эрх зүйн өөрчлөлтийг улам ахиулахаа амлалаа. Тэрээр, өөрчлөлтийн чухлыг цохон тэмдэглэхийн зэрэгцээ гадаадад нээлттэй байдлын чухлыг онцгойлон дурдаж: Хятадын засгийн газар энэ онд шинэ сөрөг жагсаалтын бүртгэлийг гаргаж, оюуны өмчийн эрхийг хамгаалахаа эрчимжүүлэн, гадаадад нээлттэй байлгах өрнөлийг хэвээр хадгална гэжээ.

БХАТИХ-ын чуулган мөн өдөр санал хураалтаар гадаад хөрөнгө оруулалтын хуулийг баталсан, үүнийг ирэх жилийн 1-р сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Ли Кэчян: Энэ хууль гадаад хөрөнгө оруулалт, гадаад хөрөнгийг хуулийн дагуу татахыг улам нэмэгдүүлж, засгийн газрын үйл ажиллагааг дүрэмжүүлнэ гэжээ.

Тэрээр: Энэ хуулийг Хонконг Макао ч лавлагаа болгож болно. Төв засгийн газар холбогдох хууль, бодлогын баримт бичиг боловсруулахдаа, Хонконг, Макаогийн эх орон нэгтнүүдийн саналыг сонсож, тэдний хууль ёсны эрх ашгийг үнэнхүү хамгаална гэжээ.

Хэсэг хугацааны турш Хятад, Америкийн худалдааны маргаан олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд байлаа. Хятад, Америк дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ жил тохиож байна. Хятад, Америкийн харилцааны түүхийг хэрхэн үнэлэх тухай Ли Кэчян: Дипломат харилцаа тогтоосон 40 жилийн турш хэдийгээр бэрхшээл ихтэй байсан боловч Хятад, Америкийн харилцааны урагшлах гол хандлага өөрчлөгдөөгүй бөгөөд баялаг амжилтад хүрсэн. Энэ нь хоёр орны нийтлэг ашиг сонирхол санал зөрөлдөөнөөсөө хавьгүй их байгаатай холбоотой юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ