Хэвлэлийн бага хуралд нээлттэй, тогтвортой дохио өглөө

2019-03-17 16:25:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: Хятадын "Хоёр чуулган"-ны дараах ерөнхий сайдын сэтгүүлчидтэй хийх уулзалт гадаадынхны хувьд Хятад улсыг ойлгох чухал цонх болдог. Энэ жилийн ерөнхий сайдын хэвлэлийн бага хурал үнэнч шударга, тогтвортой дохио өгсөн, амьжиргааны асуудалд чиглэсэн, нээлттэй хурал болсон гэж олон улсын хамтын нийгэмэг үзэж байна.

Сингапурын Ляньхэ Заобаогийн мэдээнд: Хятадын эдийн засагт тулгамдаж буй асуудлууд нь урьд төсөөлж байснаас ноцтой байгаа юу гэсэн Ройтерс агентлагийн сэтгүүлчийн асуултад Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян: Хятадын эдийн засагт буурах шинэ эрсдэл бий хэмээн шударгаар хариулсан юм. Хятад улс өсөлтийн хурдын урьдчилсан зорилтыг бага зэрэг бууруулсан. Энэ нь ноднин жилийн эдийн засгийн өсөлтийн хурдтай ялгаагүй байгаа нь эдийн засгийн өсөлтийг хэвийн орон зайд барих гэснийг харуулж байна. Энэ нь мөн зах зээлд тогтвортой дохио өгч буйн илрэл юм гэжээ.

Германы Худалдааны сонины сайтын мэдээнд, 15-нд, БХАТИХ өндөрлөх үеэр гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлав. Ли Кэчян чуулган өндөрлөсний дараа сэтгүүлчдэд хандан, нээлттэй бодлогоо үргэлжлүүлэхээ амласан бөгөөд заавал хийж гүйцэтгэх хэрэгтэй гэжээ. Тэрээр, энэ хууль гадаадын хөрөнгө оруулалтыг хуулийн дагуу улам сайн хамгаалж, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад үйлчилнэ гэжээ.


Н.Пүрэвжав


Их уншсан

холбоотой мэдээ