Хятад улс 1.57 тэрбум гар утас хэрэглэгчтэй болов

2019-03-28 16:04:55
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ардын сүлжээний мэдээ: 26-нд, Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны Радио зохицуулалтын газар "Хятадын радио зохицуулалтын жил тутмын ээлжит тайлан-2018"-гаа албан ёсоор нийтэллээ. Тайланд, 2018 онд хөдөлгөөнт утас хэрэглэгчдийн тоо 149 саяар нэмэгдэж, нийт 1.57 тэрбумд хүрлээ. Гар утасны хэрэглээнээс үзвэл, 100 хүн тутамд 112.2 гар утас оногдож байгаа нь өнгөрсөн оны эцсээс 100 хүн тутамд 10.2-аар нэмэгдсэн юм. Үүнд Хятадын 24 муж хотын гар утас ашиглаж буй байдал 100 хүн тутамд 100 гар утас оногдож байна.

Тоо баримтаас үзвэл, 2018 онд Хятад улс хөдөлгөөнт холбооны нийт 6.48 сая суурь станцтай байсны 3.72 сая нь 4G станц юм. 4G хэрэглэгчийн тоо 1.17 тэрбумд хүрсэн байна. 2018 оны эцсийн байдлаар Хятадын хөдөлгөөнт интернет ашиглагчдын тоо 1.31 тэрбумд хүрч, гар утас хэрэгчийн 83.4 хувийг эзэлжээ.


Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ