Хятад улс улам нээлттэй хөгжинө

Д.Хүчитбаатар 2019-03-28 20:22:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улс улам нээлттэй  хөгжинө

"Хятад улс зах зээлд орохыг зөвшөөрөх стандартаа тэлж, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулан, оюуны өмчийн эрхийн хамгаалалтаа эрчимжүүлж, импортыг идэвхтэй нэмэгдүүлэх зэрэг дөрвөн талаас нээлттэй байдлаа улам тэлнэ” гэж Хятадын Хайнань мужийн Бө-Аод жил тутам зохион байгуулдаг “Бө-Аогийн Азийн чуулга уулзалт”-ын 2018 оны чуулганд БНХАУ-ын дарга Ши Жиньпин зарласан бол 2019 оны чуулганд нээлттэй байдлыг тэлэх иж бүрэн арга хэмжээ авахаа Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян мэдэгдлээ.

Хятад улсын сүүлийн 40 жилийн хөгжлөө эргэн харахад “нээлттэй байх” нь хамгийн гол “жор” болсон байна. Нээлттэй бүтээн байгуулалт явуулсны ачаар Хятад улс түргэн хөгжиж, дэлхийн 2 дахь том эдийн засаг, хамгийн том үйлдвэрлэгч орон, бараа худалдааны хамгийн том орон болж, гадаад валютын нөөцөөрөө олон жил дараалан тэргүүлсэн юм. Энэ бүх амжилтаар Хятадын ард түмэн ихэд бахархсан бөгөөд ирээдүйд Хятад улс чансаатай хөгжихөд улам нээлттэй байж, гадаад орчны ямар сорилт тулгарсан ч эх орныхоо хөгжлийн шаардлагад нийцсэн стратегийн сонголт хийвэл зорьсондоо лавтай хүрнэ гэдгийг баттай ойлгосон юм.

Хятад улс улам нээлттэй  хөгжинө

Нэг жилийн өмнө, Ши Жиньпин дарга нээлттэй байдлыг улам тэлэх тухай дөрвөн чухал арга хэмжээг "Бө-Аогийн Азийн чуулга уулзалт"-ын жил тутмын чуулганд зарлахдаа: Бодлого арга хэмжээг эрхбиш цаг алдалгүй шуурхай хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн онцолсон юм. Нэг жилийн турш, Хятад улс "Гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалт"-ыг 63-аас 48 болгон багасгаж, нийт 22 салбарт нээлттэй арга хэмжээ хэрэгжүүлснийг олон түмэн олж харсан байх. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай банк санхүүгийн байгууллага Хятадын зах зээд орж ирэх талаар илэрхий ахиц гарсан. Жишээ нь үнэт цаасны "Рүй Инь" ХХК-д Швейцарын холбооны банкны эзэмших хувьцааны хэмжээ 51 хувь хүртэл нэмэгдсэн, Америкийн "Стандарт ба пүүр" компани Хятадын итгэмжийн үнэлгээний зах зээлд орох зөвшөөрөл авсан, Германы "Альянс" компани Хятадын гадаад хөрөнгийн даатгалын анхны компани байгуулахад оролцох зөвшөөрөл авсан зэрэг болно...

Хятад улс татварыг хөнгөлж, төлбөрийг багасгах иж бүрэн арга хэмжээ хэрэгжүүлж, бизнесийн орчныг сайжруулах бодлого боловсруулан, гаалийн татварын хэмжээг 9.8 хувиас 7.5 хувь хүртэл бууруулсан юм. 2019 оны “Хоёр чуулган”-аар хянаж баталсан "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль"-д зах зээлд орохыг зөвшөөрөхөөс өмнөх иргэдэд адил хөнгөлөлт үзүүлэх сөрөг жагсаалтын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлж, гадаад дотоодын аж ахуйг нэгжид адил тэгш хандан, хөрөнгө оруулалтын орчныг улам нээлттэй, ил тод, төсөөлж болохуйц болгоно гэж заасан юм.

Шинээр эмхлэн байгуулсан Оюуны өмчийн эрхийн үндэсний газар, Ардын дээд шүүхийн Оюуны өмчийн эрхийн салбар шүүх зэрэг байгууллагыг ажиллуулж, бусдын эрхэнд санаатайгаар халдсан тохиолдолд хэд дахин их торгууль ногдуулах заалтыг "Патентын эрхийн хууль", "Зохиогчийн эрхийн хууль" зэрэг хууль тогтоомжид нэмж оруулсан нь Хятад улсын оюуны өмчийн эрхийг хамгаалах ажил үйлсийн урт хугацааны хөгжилд баталгаа өгсөн төдийгүй, Дэлхийн банкны тайланд бизнесийн орчноор Хятад улс жилийн хугацаанд 32 байраар ахиулсан юм. Мөн Хятадын Олон улсын импортын анхдугаар экспогоор нийт 57 тэрбум 830 сая юанийн гэрээ хэлэлцээр байгуулж, Хятад улсын зах зээлийн асар том нөөц, импортын зах зээлээ тэлэх итгэл зоригийг дэлхий дахинд харуулсан юм.

Нэг жилийн турш, Хятад улсын гадаадад нээлттэй хөгжих бодлого, арга хэмжээнүүд шат дараатай хэрэгжсэн нь "Хятад улс хэлбэл заавал хийдэг"-ийг харууллаа. Өдгөө Хятадын эдийн засаг чансаатай хөгжил рүү тэмүүлж байгаа тул шинэ ээлжийн технологийн болон аж үйлдвэрийн хувьсгалын асар том боломж тохиож, худалдааг ивээх үзэл, ганц талт үзэл, олон улсын худалдааны маргаан зэрэг гадаад эрсдэл тулгарч байна. Зуун жил тохиохгүй их өөрчлөлт хувьслын өмнө өндөр түвшинд нээлттэй байхаар эдийн засгийн чансаатай хөгжлийг ахиулж, гадаадад улам нээлттэй байдлаар дэлхийн хөгжлийн тогтворгүй хүчин зүйлсийг сааруулах гэсэн Хятад улсын байр суурь өөрчлөгдөхгүй юм.

Хятад улс улам нээлттэй  хөгжинө

3-р сарын 28-нд болсон "Бө-Аогийн Азийн чуулга уулзалт"-ын 2019 оны чуулганы нээлтэд Ли Кэчян дахин эерэг дохио өглөө. Тухайлбал: Хятадын засгийн газар энэ онд багтаан "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль"-ын дагалт хууль тогтоомж боловсруулж, 2020 оны 1-р сарын 1-нээс албан ёсоор хэрэгжихийг баталгаажуулна. Энэ оны 6-р сарын эцсээс өмнө "Гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалт"-д засвар өөрчлөлт оруулах, чөлөөт худалдааны туршиц бүсийн гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтыг боловсруулах, гадаадын хөрөнгө оруулалтад санал болгох ажил төрлийн салбарын нэрсийн жагсаалтыг боловсруулах зэрэг ажлыг дуусгавар болгоно. Гадаадын хөрөнгө оруулалттай үнэт цаасны компани, даатгалын компанийн бизнес эрхлэх цар хүрээг ихээр тэлж, бондын зах зээлийг гадаадад нээлттэй байлгахаа нэмэгдүүлнэ. Шинээр засвар өөрчлөлт оруулсан “Патентын эрхийн тухай хууль”-д торгууль, нөхөн олговрын хэмжээг ихээр нэмэгдүүлнэ. Технологийг албадан шилжүүлэхийг хатуу хориглож, хууль зөрчигчдөд хатуу шийтгэл оноон, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжүүдийн гомдол мэдүүлэх механизмыг улам боловсронгуй болгох зэрэг болно.

Эдгээр арга хэмжээ зах зээлд орохыг зөвшөөрөх стандарт, хөрөнгө оруулалтын орчин, оюуны өмчийн эрхийн хамгаалалт, техникийн хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээг хамарсан тул Хятад улсын гадаадад нээлттэй хөгжих шинэ ээлжийн гол салбар болох төдийгүй гадаадын хөрөнгө Хятадын зах зээлд орох хамгийн анхаарал татсан салбар болох юм. Эдгээр асуудлыг зүй зохистой, идэвхтэй зохицуулах нь Хятад улсын гадаадад нээлттэй хөгжих шаардлага бөгөөд дэлхий дахин Хятад улсын боломжоос хуваалцахад ашигтай юм. Энэ нь мөн Хятад улсын хариуцлагатай их гүрний дүр төрхийг харуулж байна.

"Бө-Аогийн Азийн чуулга уулзалт"-ын энэ оны чуулган “Хамтын хувь заяа, хамтын үйл ажиллагаа, хамтын хөгжил” уриан дор зохиогдож, "нээлттэй байх” нь чуулганы анхаарал татсан түлхүүр үг болж, Хятад улс гадаадад нээлттэй хөгжиж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах гэсэн үзэл баримтлалыг тусган, олон улсын хамтын нийгэмлэгээс эерэг үнэлгээ авч байна.

Их уншсан

холбоотой мэдээ