"Аугаа их 70 жил, тэмцэл зүтгэлийн шинэ эрин" сурвалжилгын аян эхлэв

Д.Хүчитбаатар 2019-03-28 20:46:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын Суртал ухуулах хэлтсээс зохион байгуулж буй "Аугаа их 70 жил, тэмцэл зүтгэлийн шинэ эрин" сурвалжилгын аян 28-нд Хэбэй мужийн Шибайпөд нээлтийн ёслол зохиосноор БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн хэвлэл мэдээллийн ухуулахын ажиллагаа бүх талаар эхэллээ.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Суртал ухуулах хэлтсийн дарга Хуан Күньмин нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: "Сурвалжилгын арга хэмжээ эрхбиш Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаагаар удирдуулж, 70 жилийн түүхэн замнал, ард иргэдийн эх оронч үзэл, эв санааны нэгдэл, хатуу бэрхээс шантрахгүй итгэл зоригийг харуулахыг хичээж, сурвалжилгын арга хэлбэр, сурталчлан ухуулах арга зам, агуулга зэргийг бүх талаар дайчилж ажиллах хэрэгтэй" гэжээ.

Хятадын үндэсний хэмжээний хэвлэл мэдээллийн байгууллагын 100 гаруй сурвалжлагч, зарим их дээд сургуулийн оюутан зэрэг 300 гаруй хүн нээлтийн арга хэмжээнд оролцжээ.

Их уншсан

холбоотой мэдээ