Өгөгдөл дамжуулах хиймэл дагуулын системийг амжилттай хөөргөв

2019-04-01 09:48:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өгөгдөл дамжуулах хиймэл дагуулын системийг амжилттай хөөргөв

3 сарын 31-ний 23 цаг 51 минутад, Шичаны хиймэл дагуул хөөргөх төв Чанжэн-3B зөөгч пуужингаар Тяньлянь-2-01 хиймэл дагуулыг сансарт хөөргөж, тойрог замд нь амжилттай оруулсан байна.

Өгөгдөл дамжуулах хиймэл дагуулын системийг амжилттай хөөргөв

Тяньлянь-2-01 бол Хятадын хоёр дахь үеийн өгөгдөл дамжуулах системийн анхны хиймэл дагуулын систем бөгөөд нисгэгчтэй сансрын хөлөг, хиймэл дагуул, зөөгч пуужин, сансрын бус хэрэглэгчдэд өгөгдлийн мэдээлэл дамжуулах, хяналт хэмжилт хийх, дамжуулах үүрэг гүйцэтгэх зэрэг үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. Энэ нь Чанжэн зөөгч пуужингийн 301 дэх нислэг билээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ