Ядуурлаас ангижруулах ажилд түлхүү анхаарал хандуулахыг онцлов

2019-04-02 20:45:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Хятад улсын дарга ШиЖиньпин иргэний захиргааны ажлын талаар чухал заавар гаргалаа. Сүүлийн жилүүдэд иргэний захиргааны байгууллага төвийн шийдвэр байрлуулалтыг нухацтай хэрэгжүүлж, төрөл бүрийн ажилд шинэ ахиц гаргаж, өөрчлөлт хөгжлийн тогтвортой байдалд сайтар үйлчилгээ үзүүлсэн гэж Ши Жиньпин онцлов.

Тэрээр: Шат бүрийн намын хороо, захиргаа иргэдэд чиглэж, иргэдийн захиргааны ажлын тухай удирдлагыг эрчимжүүлэн, анхан шатны үйлчилгээний хүчин чадлыг нэмэгдүүлж, иргэний захиргааны ажлын тогтвортой хөгжлийг ахиулах ёстой. Шат бүрийн иргэний захиргааны байгууллага намын байгуулалтыг эрчимжүүлж, өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, ядуурлаас ангижруулах ажилд түлхүү анхаарал хандуулж, эмзэг давхарга, ард түмний ашиг сонирхлын асуудлыг сайтар зохицуулан, үүрэг хариуцлагаа идэвхтэй хэрэгжүүлж, чинээлэг нийгэм, социалист орчин үеийн улс орныг бүх талаар байгуулахад шинэ хувь нэмэр оруулах хэрэгтэй гэв.

Бүх Хятадын иргэний захиргааны XIV хурал 2-нд Бээжинд болов. Хурлаар Ши Жиньпин даргын чухал зааврыг уламжилжээ.

Их уншсан

холбоотой мэдээ