Дижитал эдийн засаг 31 их наяд юаньд хүрэв

2019-04-03 17:17:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: 2-нд Бээжин хотноо Үндэсний интернет сүлжээний албаны мэргэжилтэн хэлсэн үгэндээ: Өнгөрсөн оны эцэс гэхэд Хятадын дижитал эдийн засгийн хэмжээ 31 их наяд юаньд хүрч, ДНБ-ны 1/3 хувийг эзэллээ. Ирээдүйд гол технологийг эрчимжүүлэх замаар дэд бүтцийг шинэчлэн сайжруулж, дижитал эдийн засгийг улам хөгжүүлэхийн тулд Хятадын дижитал эдийн засгийн бүтээн байгуулалтыг бүх талаар ахиулна гэжээ.

Мөн өдөр болсон Төрийн зөвлөлийн Хэвлэлийн албаны хэвлэлийн бага хуралд Үндэсний интернет сүлжээний албаны орлогч дарга Ян Шяовэй: Одоо Хятадын дижитал сүлжээний дэд бүтцийн бүтээн байгуулалт, дижитал эдийн засгийн хөгжил, цахим засаглал, иргэдэд мэдээллийн үйлчилгээ үзүүлэх талаар идэвхтэй ахиц гаргаж байна гэжээ.

"2018 оны эцсээр Хятадын шилэн кабел 4358 км-т хүрч, 4G сүлжээний хамрах хүрээг өргөтгөн, 4G хэрэглэгчийн нийт хэмжээ 1 тэрбум 170 сая юаньд хүрч, 5G-гийн технологийн судалгаа, стандартын талаар ахиц гарган, IPv6-гийн хүрээг түргэтгэсэн. Холбогдох байгууллагын тооцоогоор өнгөрсөн оны сүүлч гэхэд Хятадын дижитал эдийн засгийн хүрээ 3 тэрбум 100 сая юаньд хүрч, ДНБ-ны 1/3 хувьд хүрлээ. Бэйдөү-3-ын үндсэн системийг бүтээн байгуулж, дэлхий дахинд үйлчилгээ үзүүлэн, Нэг бүс нэг зам дагуу орон, бүс нутаг зэрэг дэлхийн олон газар Бэйдөү системийн үйлчилгээ үзүүлнэ" гэжээ.

Дижитал эдийн засгийн олон улсын хамтын ажиллагаа мөн баялаг үр дүнд хүрчээ. Хятадын дэвшүүлсэн " Их 20 дижитал эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны санаачилга", "Нэг бүс, нэг зам дижитал эдийн засгийн олон улсын хамтын ажиллагааны санаачилга"-ын хэрэгжилт, мэдээллийн дэд бүтцийг хамтдаа байгуулж, хамтдаа ашиглах, цахим засаглалын хөгжил зэрэг нь илэрхий үр дүнд хүрсэн юм.

Үйлдвэрлэлийн тоон технологийн хувьд, Хятадын гол салбарын аж ахуйн нэгжүүд аж үйлдвэрийн интернет сүлжээний ажил төрлийг түргэн хөгжүүлжээ. Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны ерөнхий эдийн засагч Ван Шиньже: Платформ эрх мэдэл бүхий аж ахуйн нэгжүүдийн үр ашиг анхан шатанд илэрхий болж байна гэж үзэж байна.

"Анхан шатны ойлголтоор, гол гол аж үйлдвэр, аж ахуйн нэгжийн интернет сүлжээний индэр дэх аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн дундаж холболт 590 мянга, аж үйлдвэрийн АРР 1500-д хүрч, бүртгүүлсэн нэгжийн дундаж хэмжээ 500 мянгаас давлаа. 2018 онд платформтой холбоотой бизнесийн дундаж орлого 500 сая юаньд хүрч, зарим аж ахуйн нэгжийн судалгааны зардал 30 хувиар буурсан бол үйлдвэрлэлийн үр ашиг 10 хувиар өсөж, эрчим хүчийг 10 хувиар хэмнэжээ. Мөн платформд суурилсан инновацын зохицуулах шинэ төсөл боловсруулж, хөнгөн аж үйлдвэр, ган, нефть, хими, цахим үйлдвэрлэл зэрэг ажил төрлийг худалдааны хэрэглээ болгосон" гэжээ.

Ирээдүйн хөгжлийн тухайд Үндэсний интернет сүлжээний тамгын газрын орлогч дарга Ян Шаовэй хэлэхдээ: Хятад улс дэвшилтэт технологийн хөгжлийг эрчимжүүлэх, мэдээллийн дэд бүтцийн тоног төхөөрөмжийг шат ахиулах, дижитал эдийн засгийг хөгжүүлэх зэрэг 6 талаар Хятадын бүтээн байгуулалтыг ахиулна гэжээ.

"Дэвшилтэт шинэ технологийн хөгжлийг эрчимжүүлэх, хүчээ төвлөрүүлэн, дутагтдалтай талаа нөхөх, бие даасан инновацын чадвараа улам эрчимжүүлж, стратегийн шинж чанартай технологийг түлхүү хөгжүүлэн, инновацын үр дүнг сайжруулна. Шинэ үеийн мэдээллийн дэд бүтцийн тоног төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг бүх талаар хөгжүүлж, сүлжээний өгөгдлийн чадавхыг дээшлүүлэн, 5G технологийн бизнесийн хэрэглээг улам нэмэгдүүлж, IРv6, дижитал аж үйлдвэржилт, аж үйлдвэрийн дижиталжилтыг ахиулж, дижитал эдийн засаг ба бодит эдийн засгийг зэрэг хөгжүүлнэ" гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Дижитал Хятадын бүтээн байгуулалтын дээд хэмжээний II чуулга уулзалтыг 5-р сарын 6-8-нд Фүжянь мужийн Фүжөү хотод хийнэ. Чуулга уулзалтад олон улсын байгууллага, үндэстэн дамнасан компани, Хятад дахь гадаадын аж ахуйн нэгжүүд, зөвлөхүүдийн төлөөлөгчдийг урин оролцуулж, бүх дэлхийн хүчээр дижитал Хятадын бүтээн байгуулалтыг ахиулж, дэлхийн мэдээллийн салбарын хамтын ажиллагаа, солилцоог бий болгон, хамтын хөгжлийг эрэлхийлнэ гэжээ.





Их уншсан

холбоотой мэдээ