​Аж үйлдвэрийн түвшинг дээшлүүлэх боломжийг алдаж болохгүй

2019-04-03 18:05:31
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинэ материалаар хийсэн авто машины хөнгөн суудал, зохиомол оюун бүхий ухаалаг аж үйлдвэрийн загвар, 5G аж үйлдвэрийн хэрэглээний төсөл, тоон системийн "Ложистик 4.0" хөтөлбөр зэргийг ирэх 7 хоногт Германд болох Ханноверын аж үйлдвэрийн яармагт дэлгэн үзүүлж, аж үйлдвэрийн хөгжлийн шинэ үзэл санаа, шинэ материал, шинэ эрчим хүч, зохиомол оюун, 5G зэргийг уялдуулсан ухаалаг аж үйлдвэрийн төслийг танилцуулж, ирээдүйн аж үйлдвэрийн загварыг шидэт толиноос харсан мэт олныг гайхшруулах болно. Яармагт оролцох олон орны аж ахуйн нэгжүүд аж үйлдвэрийн хувьсгалын боломжийг алдаж болохгүй гэсэн тодорхой зөв мэдээллийг уламжилж байна. Олон орон цаг алдалгүй зөв шийдвэр гаргахыг бодолцох хэрэгтэй.

Ханноверын аж үйлдвэрийн яармаг бол Дэлхийн аж үйлдвэрийн хамгийн өргөн хүрээтэй жил тутмын яармаг бөгөөд дэлхийн аж үйлдвэрийн технологийн хөгжлийн чигийг заагч, дэлхийн аж үйлдвэр, худалдааны салбарын нэрийн хуудас гэгдэг юм. 2011 оны Ханноверын аж үйлдвэрийн яармагт Герман улс "аж үйлдвэрийн 4.0" гэсэн үзэл баримтлалыг дурдаж, удалгүй ирэх гэж байсан "Аж үйлдвэрийн IV хувьсгал"-д чиглүүлэн, аж үйлдвэрийн экологийг өөрчилсөн нь Германы эдийн засгийн хөгжлийг шинэ хүчээр сэлбэсэн юм.

Дэлхийн аж үйлдвэрийн инновацын хамгийн том харилцааны инрдийн хувьд, Ханноверын аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн 60 хувь нь гадаадаас ирж оролцож байгаа бөгөөд Хятад улс 1300 гаруй байгууллага, үзэсгэлэн худалдааны 20 мянга гаруй ам дөрвөлжин метр талбайгаараа зохион байгуулагч орон Германы дараа орж байна. Хятадын Хуавэй компани ложистикийн сүлжээ, үүлэн тооцоолуур, биг дата, робот сургалт, ухаалаг төхөөрөмж зэрэг технологийг онцолж, Хайер зэрэг Хятадын олон аж ахуйн нэгж аж үйлдвэрийн интернет, аж үйлдвэрийн автоматжуулалт, уламжлалт ба шинэ эрчим хүч, аж үйлдвэрийн робот, сэлбэг хэрэгсэл, эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг зэрэг оюуны өмчийн эрх бүхий шинэлэг ололт амжилтыг харуулсан нь оролцогчдын сонирхлыг татжээ. Хятад үйлдвэрлэгч том орон бол Герман үйлдвэрлэгч хүчирхэг улс мөн. Хоёр орон хоорондоо эрх тэгш, нээлттэй, илүү сайн уялдан ажиллаж, улам хүчирхэг болох ёстой гэж Хятад, Германы ерөнхий сайд нар олонтоо онцолсон юм.

Ийм нөхцөлд хоёр орон гадаад хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь Германы үйлдвэрлэлээ хөгжүүлэх чухал сонголт болжээ. Хятад, Германы хамтын ажиллагааны тухайд, Хятад улс гурван жил дараалан Германы хамгийн том худалдааны түнш байж иржээ. Германы аж ахуйн нэгжүүдийн Хятад дахь хөрөнгө оруулалт 33.4 тэрбум ам.долларт хүрсэн нь Европтоо тэргүүлж буй бөгөөд өнгөрсөн онд Хятад улс дахь Германы хөрөнгө оруулалт 140 хувиар нэмэгдсэн юм.

Энэ удаагийн Ханноверын аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн Хятад, Германы ухаалаг үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны форумын үеэр хоёр орны аж ахуйн салбарынхан: Германы аж ахуйн нэгжийн технологийн давуу тал ба Хятадын том зах зээл, үйлдвэрлэлийн салбарын нэгдсэн сүлжээ, бие даасан судалгааны хүчин чадал, бизнесийн таатай орчин зэрэг нь хоёр орны хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд өргөн уудам орон зай гаргана гэжээ.

Аж үйлдвэрийн IV хувьсгалын хаалга нээгдэж, шинжлэх ухаан, технологи нь үйлдвэрлэлийн шинэчлэлийг улам дайчлан, харилцан туршлага солилцож, хамтран ажиллаж, хамтдаа амжилтад хүрэх чиг хандлага эргэлт буцалтгүй болж байна. Үүнд, улс орнуудын үйлдвэрлэлийн салбаруудын уриалан дуудаж буй хандлага, ухаалаг бодлого нь технологийн шинэчлэлийг шинэ эрч хүчээр сэлбэх болно. Аж үйлдвэрийн хөгжлийн эерэг өрсөлдөөнд, нөхцөл боломж ямар байна гэдгийг улс орнууд бодлого боловсруулахдаа бодолцох ёстой юм.

Их уншсан

холбоотой мэдээ