Сансрын орон зайн энх тайвныг хамгаалахыг хүсэв

2019-04-03 18:13:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХОУР-гийн мэдээ: НҮБ-ын Сансрын орон зайд зэвсэглэлээр хөөцөлдөхийг эсэргүүцэх олон улсын хууль эрх зүйн баримт бичгийн тайланг батлаагүйтэй холбогдуулан 3-нд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан хэвлэлийн ээлжит бага хуралд хэлэхдээ: Хятадын тал үүнд их харамсаж байна. Холбогдох талууд олон улсын сансрын орон зайг ашиглах үйл явцад идэвхтэй оролцож, сансрын уудмын урт хугацааны энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахыг хүсэж байна гэжээ.

2-нд, Оросын ГХЯ-ны нийтэлсэн мэдээнээс үзвэл, НҮБ-ын Ерөнхий ассемблейн тогтоолоор байгуулагдсан засгийн газрын мэргэжилтний баг 3-р сарын эцэст сансрын орон зайд зэвсэглэлээр хөөцөлдөхийг эсэргүүцэх олон улсын хууль эрх зүйн баримт бичгийн талаар хэлэлцэж, Орос, Хятад, Бразил зэрэг 25 орны мэргэжилтнүүд хамтран нийтлэг ойлголтод хүрсэн баримт бичиг боловсруулсан ч Америкийн тал эсэргүүцсэн санал өгсөн байна.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ