​ӨМ нүүдлийн шувуудыг хамгаалж байна

2019-04-07 16:51:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ӨМӨЗО-ны Ойн аж ахуй, тал нутгийн товчооноос саяхан сэтгүүлчийн мэдээлснээр, цаг агаар дулаарахын хирээр ӨМ-ын нуур бүрд, намгархаг газарт хилийн чанадаар дамжин нисэн ирэх аяны шувууд нутагшин буулаа. Нүүдлийн шувуудын аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд Ойн аж ахуйн цагдаагийн газар зэрэг байгууллага саяхан аяны шувуудыг хамгаалах гурван сарын хугацаатай тусгай үйл ажиллагааг эхлүүлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, ӨМӨЗО-ны олон шатны ойг хамгаалах цагдаа, ажилтан нар хамтран ажиллаж, аяны шувуудын нүүдлийн амралт, нислэгийн орчныг эрчимтэй хамгаалж байна. Мөн цагдаагийн хүчин ажиллах боломжгүй бүсэд нисэгчгүй аппаратыг ашиглан хянан шалгаж байна. Тэд нар мөн олон салбарын хүмүүсийг дайчлан шувуу агнуурын хавх, тор, хавчуур зэргийг арилгаж, нүүдлийн шувуу зэрэг зэрлэг амьтны бүсэн дэх хүний оролцоог хориглож байна.

Хавар орсноос хойш ӨМ-ын олон шатны цагдаагийн байгууллагууд давхацсан тоогоор 2000 гаруй цагдаа, 600 гаруй автомашиныг ажиллуулсан бөгөөд аяны шувуудын нүүдлийн зам, тэжээл үржлийн газрыг нийт 200-г эрж олоод хэдэн зуун килограмм бордоо өгч, зочид буудал, ресторан, барааны зах, шувууны төрлийн зах зэргийн 100 газрыг арилган цэгцэлжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ