Хятадын бонд Блүүмберг Барклайсын индекст бүртгэгдэв

2019-04-08 11:18:00
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын бонд Блүүмберг Барклайсын индекст бүртгэгдэв

4-р сар дөнгөж гарч, шинэ ээлжийн өндөр түвшний гадаадад нээлттэй эрчтэй хөгжлийн явцад олны анхаарал татсан нэгэн амжилт гаргалаа. Энэ нь юаниар тооцоо хийх болсон Хятадын засгийн газрын бонд ба бодлогын чанартай банкны бонд Блүүберг Барклайсын олон улсын индекст бүртгэгдсэн явдал юм. ОУВС-гаас Хятадад суугаа тэргүүн төлөөлөгч Альфред Шипке: Энэ бол БНХАУ дэлхийн банк санхүүгийн тогтолцоонд нэгдсэний "чухал бэлэг тэмдэг" юм гэжээ. Олон улсын нөлөө бүхий санхүү эдийн засгийн CNBC агентлаг: Энэ нь Хятад улсын банк санхүүгийн зах зээлийн нээлттэй хөгжлийн бас нэг "бэлэг тэмдэг" мөн хэмээн онцолжээ.

Блүүмберг Барклайсын олон улсын индекс бол бондын индекс хангадаг дэлхийн гурван том бизнес нэгжийн нэг юм. Эх сурвалжийн мэдээлснээр, одоо тус индексээр мөрдлөг болгон удирдаж буй олон улсын хөрөнгийн хэмжээ 5 их наяд ам.долларт хүрсэн байна. Хятадын бондыг энэ индекст бүртгэсэн нь тус индексийг мөрдөж буй хөрөнгө оруулагчид магадгүй индексийн хөрөнгийн хуваарилалтаар лавлагаа болгон юанийн бондод хөрөнгө оруулж болзошгүйг харуулж байгаа бөгөөд улмаар идэвхтэй, идэвхгүй хөрөнгө Хятадын бондын зах зээлд улам олноор орохыг дайчлах юм. Иймээс, Хятадын бонд тус индекст бүртгэгдсэн нь, олон улсын хөрөнгөөс Хятадын банк санхүүгийн нээлттэй хөгжилд "итгэл" хүлээлгэсэн явдал бөгөөд Хятад улс үнэхээр итгэл хүлээх чадвартай гэж шинжээчид үзэж байна.

Хятадын бонд Блүүмберг Барклайсын индекст бүртгэгдэв

Юуны өмнө юань олон улсын болох чиг хандлага улам баттай болж байна. Энэ удаад ерөнхий үзүүлэлтэд хамрагдсан Хятадын бонд бол юаниар тооцоолсон Хятадын дотоодын зах зээлийн 364 бонд бөгөөд юанийг олон улсын болгох үйл явцын үр дүн юм. 2016 оны 10-р сард юанийг IMF-ийн SDR буюу тусгай валютын эрхийн сагсанд албан ёсоор хамруулсан бөгөөд хэмжээ нь 10.92 хувьд хүрчээ. Түүнээс хойш нөөцийн валютын хувьд юаний байр суурийг улс орнууд улам хүлээн зөвшөөрч, гадаадын банканд юанийн хөрөнгө эзэмшсэн хэмжээ 100 хувиар нэмэгдэж байлаа. Мөн дэлхийн эдийн засагт эзлэх Хятадын эдийн засгийн хувийн жин, гадаадын хөрөнгө оруулагчдын юанийн хөрөнгийн эрэлт хэрэгцээ ч нэмэгдэж байна.

Хоёрдугаарт, Хятадын бондын зах зээлийн цар хүрээ, ашгийн хэмжээний талаар дэлхий дахинд өрсөлдөх чадвартай болж байна. 2019 оны 2-р сарын сүүлчийн байдлаар Хятадын бондын зах зээлийн бондын нөөц 13 их наяд ам.доллар орчим байсан нь АНУ, Японы дараа дэлхийн гурав дахь том бондын зах зээл боллоо. Энэ удаад Блүүмберг Барклейсийн үзүүлэлтэд аажмаар хамрагдсан Хятадын бонд 20 сарын дараа тус үзүүлэлтэд 6 хувийг эзэлж, ам.доллар, евро, иений дараах дөрөв дэх том валютын бонд болно. Блүүмбергийн энэ оны 2-р сард нийтэлсэн шалгалтын дүнгээс үзвэл, Азийн хөрөнгө оруулагчдын 67 хувь нь 2019 онд Хятадын дотоодын бондод хөрөнгө оруулахаа илэрхийлжээ.

Хятадын бонд Блүүмберг Барклайсын индекст бүртгэгдэв

Ашиг орлогын хувьд, Хятадын арван жилийн хугацааны бондын ашиг орлого Америк, Герман, Японоос давж, түүний өгөөжийн түвшин ч Хятадтай итгэмжийн үнэлгээгээр төстэй эдийн засгийн бусад цогцоос өндөр байлаа. Саяхан Блүүмберг дэх Хятадын талын ерөнхий захирал Ли Бин: 2018 оны Блүүмбергийн Барклайс дахь Хятадын үзүүлэлтийн ерөнхий өгөөж 3.45 хувь, Америкийн адил хугацааны үзүүлэлтийн ерөнхий өгөөж 0.01 хувьтай байв. Тоо баримт бол хөрөнгө оруулалтын хамгийн сайн луужин юм гэжээ.

Хөрөнгө мөнгөний зах зээл бол тэлэх хүч агуулсан зах зээл юм. Ши Жиньпин шинэ жилээр хэлсэн үгэндээ: Хөдөлгөөн дунд оршиж буй Хятад улс хөгжил дэвшлийн идэвхээр дүүрэн байгаа гэжээ. Хятадын бондын зах зээлийг улам нээснээр, дэлхийн хөрөнгийг олон төрөлжүүлж, дэлхийн эдийн засгийн эрүүл, эмх цэгцтэй хөгжлийг шинэ эрч хүчээр сэлбэх юм.

Их уншсан

холбоотой мэдээ