Хоргос төвөөр 1 сая 120 мянга гаруй хүн орж гарав

2019-04-08 11:20:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хоргос төвөөр 1 сая 120 мянга гаруй хүн орж гарав

5-нд сурвалжлагч хилийн шалгалтын Хоргос боомтоос мэдээлснээр, 2019 оны 1-3-р сард, Хятад, Казахстаны олон улсын хилийн хамтын ажиллагааны Хоргос төвөөр орж гарсан хүн давхардсан тоогоор 1 сая 120 мянга 100-д хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.7 хувиар нэмэгджээ.

Хоргос төвөөр 1 сая 120 мянга гаруй хүн орж гарав

Хятад, Казахстаны олон улсын хилийн хамтын ажиллагааны Хоргос төв бол хоёр улсыг дамнасан, нийт 5.28 ам дөрвөлжин км, үүнд Хятадын талын эзлэх талбай 3.43, Казахстаны талын эзлэх талбай 1.85 ам дөрвөлжин км, дэлхийн хил дамнасан цорын ганц чөлөөт худалдааны бүс юм. Хамтын ажиллагааны тус төв нээлттэй удирдлагын загвар, хил дамнасан хөнгөлөлттэй бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөдхоёр орны ард иргэд болонгуравдагч орны ард иргэд тус төвөөр визгүйгээр үйлчлүүлж, бизнесийн хэлэлцээр хийж, бараа бүтээгдэхүүн худалдан авч болох юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад, Казахстаны хамтын ажиллагааны төв дэлхийн олон орны хэдэн арван мянган төрлийн бараа бүтээгдэхүүнтэй, үүнд бэлэн хувцас, гоёл чимэглэл, малгай гутал, цүнх, гэрийн дижитал цахилгаан хэрэгсэл, гоо сайхны бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн зэрэг салбарыг хамарсан байна. Өнөөгийн байдлаар, Хятад, Казахстаны хамтын ажиллагааны төвд бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн, одтой зочид буудал, хүнс, зугаа цэнгэл, худалдааны дэд бүтэц, банк санхүүгийн үйлчилгээ зэрэг салбарын 30 орчим чухал төсөл хэрэгжиж, ерөнхий хөрөнгө оруулалт 30 гаруй тэрбум юаньд хүрч, 5000 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа юм.


Их уншсан

холбоотой мэдээ