Хурдны төмөр замын доогуур метро тавив

2019-04-08 15:21:21
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 8-нд Төмөр замын бүтээн байгуулалтын компаниас сэтгүүлчийн мэдээлснээр, Чанша хотын метроны 3-р шугамын барилга байгуулалтын ажилд чухал амжилт гаргажээ. Тухайлбал тус компанийн 25-р товчооны "Шяньфэн" малтагч төхөөрөмж Бээжингээс Гуанжөү хүрэх хурдны төмөр замын Лю-Янхэ нүхэн замын доогуур метроны зам тавьснаар Хятад улс анх удаа хурдны төмөр замын нүхэн замын доогуур метроны зам тавьсан тохиолдол болсон бөгөөд хурдны төмөр замд огт нөлөөлөөгүй юм.

Хурдны төмөр замын хэвийн ажил, малтаж зам тавих ажлыг зэрэг хийхэд барилга байгуулалтын өндөр стандарт хангасан байх ёстой. Бээжингээс Гуандүн хүрэх хурдны төмөр зам Хятадын өмнөд умардыг холбосон зам харилцааны зорчигч тээврийн гол шугам, өдөрт хурдны 280 галт тэрэг зорчдог, зорчигч тээврийн оргил үед 3-4 минутад нэг галт тэрэг зорчдог юм. Чанша метроны 3-р шугамын Шяншин бүс дэх хоёр чиглэлийн нүхэн замыг Лю-Янхэ нүхэн замаас доош 11 метрийн дор тавьсан нь Хятад улсын анхны тохиолдол боллоо. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ