Цахим бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна

2019-04-09 10:40:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Эдийн засгийн өдрийн сонины мэдээ: 8-нд Шэньжэнь хотноо 2019 оны Хятадынцахим мэдээллийн аж үйлдвэрлэлийн ажлын хурал болов. Аж үйлдвэр мэдээлэлжүүлэлтийн яамныцахим мэдээлэл, хэрэглээний электроны газрын дарга Чюй Шяожие: Хятад улс дэлхийд хамгийн баялаг хэрэглээний цахим бүтээгдэхүүний төрөл зүйлтэй, үйлдвэрлэлийн дэмжлэг, технологийн хэрэглээ, аж үйлдвэрлэлийн хэрэглээний чадвараар дэлхийд тэргүүлж байна. Эдгээрийн дотор Хятадын хэрэглээнийцахим бүтээгдэхүүнийг ухаалаг, өндөр чанартай болгосон үр дүн илэрхий, шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн тасралтгүй гарч, шинэ аж үйлдвэрлэлийн хөгжлийн халуун цэг болсон юм гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Хятад бол хэрэглээнийцахим бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч, хэрэглэгч дэлхийн хамгийн том орон юм. Статистик бүртгэлээс үзвэл, 2018 онд Хятад улс 1.8 тэрбум гар утас, 300 сая компьютер, 200 сая зурагт үйлдвэрлэсэн нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн хэмжээнд 90, 90, 70 гаруй хувийг тус тус эзэлж, дэлхийд тэргүүлсэн байна. Дотоодын зах зээлд нийлүүлсэн ухаалаг гар утас, компьютер, зурагт дэлхийн нийт нийлүүлэлтийн 27.8, 20, 20 хувийг тус тус эзэлжээ. Гол гол хэрэглээнийцахим бүтээгдэхүүний экспортын нийт үнэ 294.7 тэрбум ам.долларт хүрч, Хятадын гадаад худалдааны экспортын нийт өртгийн 12 орчим хувийг эзэлсэн байна.

Их уншсан

холбоотой мэдээ