Гадаад иргэдийн тоогоор Шанхай хот Хятадад тэргүүлж байна

Д.Хүчитбаатар 2019-04-10 16:47:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шанхай хот 2017 оноос хойш, дэлхийн хэмжээнд нөлөө бүхий технологийн инновацын төв байгуулах зорилго тавьж, олон арга хэмжээ авч хэрэгжүүлэн, гадаадын шилдэг боловсон хүчнийг татсан юм. Гадаад мэргэжилтнийхэрэг эрхлэх үндэсний газрын бүртгэлээс үзвэл, одоо Шанхай хотод гадаадын 215 мянган иргэн ажиллаж амьдарч, гадаадын иргэний тоогоор Шанхай хот Хятад улсад тэргүүлж байна. 2017 оны 4-р сард, гадаадын иргэн Хятад улсад ирж ажиллах зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлснээс хойш Шанхай хот гадаадын нийт 120 мянган иргэнд зөвшөөрөл олгосны 23 мянга нь А төрлийн буюу дээд зэрэглэлийн боловсон хүчин бөгөөд тэд гадаадын нийт иргэдийн 18 хувийг эзэлжээ. Харин 2018 оноос өнөөг хүртэл "Гадаадын дээд зэрэглэлийн боловсон хүчний зөвшөөрөл" 400 гаруйг олгосон нь үндэсний хэмжээнд тэргүүлсэн үзүүлэлт юм. Энэ зөвшөөрлийг авсан гадаадын боловсон хүчин БНХАУ-аас тухайн улс орнуудад суугаа элчин, консулын газарт очин 10 жилийн дотор 180 хоногийн хугацаатай олон удаа зорчих виз авч болох юм.

Их уншсан

холбоотой мэдээ