Шанхай хотын бизнесийн орчныг шинэчилж байна

Алтаннавч 2019-04-10 17:18:09
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шанхай хотын олон салбарт бизнесийн орчны шинэчлэлийг эрчтэй хийж байна гэж 10-нд Шанхай хотын намын хорооны орлогч дарга, Шанхай хотын дарга Ин Юн хэллээ. Тэрээр: Өнгөрсөн жил Шанхай хот Дэлхийн банкны бизнесийн орчны шилдэг 10 үнэлгээний шалгуур үзүүлэлтийг хангаж, шинэчлэлийн 56 арга хэмжээг эхлүүлэн, "Лицензийг тусгаарлах" хоёр бүлэг буюу 198 ширхэг шинэчлэлийн туршилтын төслийг бүрэн хэрэгжүүлж, инженерийн барилга байгууламжийн төсөл дэх шалгалтын тогтолцоог шинэчилснээр Дэлхийн банкны бизнесийн орчны үнэлгээний тайлан дахь Хятадын зэрэглэлийг 78-аас 46 болгон ахиулахад тусалсан байнагэжээ.

Мөн Шанхай хотын захиргаа ажлын шат дарааллыг дунджаар 30.5 хувиар хялбарчилж, ажлын хугацааг дунджаар 52.8 хувиар хэмнэсэн байна. Шанхай хотын олон улсын худалдааны "Нэг цонхны үйлчилгээ", аж ахуйн нэгжийн "Нэг цэгийн үйлчилгээ", эрчим хүчний онлайн үйлчилгээ, Барилгын лицензийн нэгдсэн шалгах индэр, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн мэдээллийн тоон систем зэрэг шинэчлэлийг Дэлхийн банк бизнесийн орчны тайландаа оруулж, бусад улс орнуудад танилцуулсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ