Анх удаа сансрын хар нүхний зургийг авав
4-р сарын 10-нд, Хятадын эрдэмтдийн олон улс орон, бүс нутгийн эрдэмтэдтэй хамтран ажиллаж буй EHT төслийн баг хүн төрөлхтний түүхэнд анх удаа сансрын хар нүхний зургийг нийтэлжээ. Тус зурагт Messier 87 галактикийн төвд орших хар нүх гарснаар 100 жилийн тэртээх Эйнштейний харьцангуйн онол дахин нотлогдлоо.
Бээжингийн цагаар 4-р сарын 10-ны 21:00 цагт EHT төслийн баг Хятадын Шанхай, Тайбэй, Америкийн Вашингтон, Чилийн Сантьяго, Бельгийн Брюссель, Японы Токио зэрэг хотод нэгэн зэрэг хэвлэлийн бага хурал хийж, дэлхий нийтэд хүн төрөлхтний түүхэн дэх сансрын хар нүхний анхны зургийг нийтэллээ. Хятадын ШУА-ийн Шанхай хот дахь Одон орон судлалын төвийн судлаач Лү Рүсэний танилцуулснаар, эн зургаас бид Virgo галактикт орших асар их масс бүхий М87 хар нүхний тухай мэдээлэл авч болох юм. Хар нүх дэлхийгээс 55 сая гэрлийн жилийн зайд оршдог бөгөөд нарнаас 6.5 тэрбум дахин их масстай гэжээ.
"Зургаас бид хар нүхний сүүдрийг харж болно. Гэрлэн цагариг болон харанхуй төвийн харагдаж байгаа нь хар нүх байдаг гэдгийг нотолгоо юм. Хар нүхний эргэн тойрны цагариг бүтэн дугариг хэлбэртэй. Гэрлэн цагаригийн доод тал нь илүү гэрэлтэй, дээд тал нь бүдэг харагдаж байна. Үүнд нөлөөлж буй хүчин зүйл нь хар нүхний эргэлдэх чиглэлтэй холбоотой. Бидний мэдээлэл эрчим хүч агуулдаг хар нүхний үүсгэсэн гэрлэн цагаригтай адилхан байгаа юм."
Сансрын хар нүх бол Эйнштейний харьцангуйн онолд орсон тэнгэрийн эрхэс юм. Түүний асар их татах хүчнээс гэрэл ч мултарч чаддаггүй. Хүчний энэ хүрээг хар нүхний радиос гэж нэрлэдэг. Харьцангуй ерөнхий онолд хар нүхнээс болж түүний төв хэсэгт сүүдэр туссан гэдэг. Түүний эргэн тойронд сорох, шүрших цацрагаас үүдэлтэй хавирган саран хэлбэртэй гэрлийн цагариг харагддаг. Хар толбоны эхний зураг нь Эйнштейний харьцангуй ерөнхий онол зөв болохыг баталлаа.
"Бид харьцангуй ерөнхий онолын үүднээс хар нүхний ойр хавийнхаа хий биетийг сордог тухай онолтой уялдуулж, хар нүхний хий биетийн хүчний ухааны бүтэц, цацрагийн дүрс ямар байхыг тооцоолон гаргаж, дараа нь дурангаар авсан тоо баримтыг дүрс болгож, өмнөх онолын дүрстэйгээ харьцуулсан юм. Хэрэв энэ хоёр дүрс ижил байвал Эйнштейний харьцангуй ерөнхий онол зөв гэдэг нь нотлогдоно. Бид зөв гэдгийг нь нотолсон.”
EHT төсөл суурь интерференцийн технологиор дамжин, дэлхийн өнцөг булаг бүрд байгаа радио дурантай хяналт хэмжилт хийдэг бөгөөд дэлхийн бөмбөрцгийг ашиглан эргэлдэж, дэлхийн бөмбөрцгийн төсөөллийн дуранг бий болгосон байна. Энэхүү төсөөллийн дурангийн хүрэх хэмжээ 20 микро секунд хүрдэг. Энэ нь Парисын замын хажуу дахь кафед суугаад Нью-Йорк дахь сониныг уншиж болно гэсэн үг.
Эх сурвалжийн мэдээлснээр, дэлхийн ихэнх улс орон, бүс нутгийн судлаачид энэ удаагийн EHT-ын олон улсын томоохон хэлбэрийн хамтын ажиллагааны төсөлд оролцсон юм. Хятадын ШУА-ийн Шанхайн одон орон судлалын төвийн захирал Шэнь Зичян: Хятадын эрдэмтэд дурангийн ажиглалт, дараачийн өгөгдлийг шийдвэрлэх, үр дүнгийн онолын шинжилгээнд идэвхтэй хувь нэмэр оруулсан юм гэжээ. Тэрээр хэлэхдээ:
"Хятадын эрдэмтэд хар нүхний физикийн ажиглалт, онолын судалгааны талаар олон улсад үлгэр жишээ болохуйц үүрэг гүйцэтгэсэн. Бидний EHT төслийн талаарх олон улсын хамтын ажиллагаа 2017 оноос эхэлсэн бөгөөд дараачийн ажлын ахицын төлөө бид Хавай, Испанийн станцад ажилтнуудаа илгээсэн. Энэ нь тэдэнд оруулж буй ихээхэн хувь нэмэр юм" гэжээ.