Үзэсгэлэнгийн хөтөч робот олны сонирхлыг татлаа

2019-04-12 15:41:35
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Үзэсгэлэнгийн хөтөч робот олны сонирхлыг татлаа

ХОУР-гийн мэдээ: "Намайг Мика гэдэг. Каралед хүрэлцэн ирсэн та нартаа баяр хүргэж, би бүжиглэе". Тяньжинь хотын тэнгисийн эргийн шинжлэх ухаан технологийн Жүнгуаньцүнь хүрээлэн дэх роботын Карале ХХК-тай танилцах үед Мика гэдэг робот биднийг угтан авч мэндэллээ. Бээжин их сургууль, Бээжингийн сансар судлалын их сургууль зэрэг дотоодын шинжилгээ судалгааны нэрт их дээд сургуулийн залуу судлаачид тус компанийн үйлчилгээний салбарын хиймэл оюун ухааны арилжааны зориулалттай роботыг зохион бүтээж, үйлдвэрлэн борлуулах ажилд хичээн зүтгэж байгаа юм. Тус компани гол нь үзэсгэлэн яармаг, үзмэрийн танхим, музейн хөтөч тайлбарлагч хийдэг Мика гэдэг роботыг иж бүрнээр нь үйлдвэрлэдэг. Микаг Бээжин, Тяньжинь, Шанхай зэрэг хотод ажиллуулж байна.

Их уншсан

холбоотой мэдээ