Импортын II яармагийн цар хүрээ улам өргөжнө

2019-04-12 15:48:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat


Импортын II яармагийн цар хүрээ улам өргөжнө

12-нд Хятадын олон улсын импортын яармагийн товчооны дэд дарга, Хурал үзэсгэлэнгийн үндэсний төвийн дэд захирал Лю Фүшюе: Импортын II яармагийн цар хүрээг анхдугаар яармагийн үндсэн дээр улам өргөтгөн, аж ахуйн салбарын үзэсгэлэн худалдааны талбайг 300 мянган ам дөрвөлжин метрт хүргэж, анхдугаар удаагийнхаас 30 мянган ам дөрвөлжин метрээр нэмнэ. Улам олон улс орон, бүс нутгийн аж ахуйн нэгжүүдийг урин оролцуулж, Хятадын зах зээлийн боломжийг хуваалцана. Мэргэжлийн сонирхогчдыг олшруулан, хувийн хэвшлийн болон жижиг дунд аж ахуй нэгжүүдийг оролцуулах хэмжээг нэмэгдүүлнэ гэжээ.


Хятадын олон улсын импортын II яармаг 2019 оны 11-р сарын 5-10-нд Шанхайн хурал үзэсгэлэнгийн үндэсний төвд болно.

Их уншсан

холбоотой мэдээ